Нийгэм мэдээ

Р.Булгамаа: Жилд 300 охин бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Р.Булгамаа "Хүүхэд хамгааллын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж бидний оруулсан санал дэмжигдэх болов уу гэсэн анхаарал, хүлээлт байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж хойшлогдож байна.

Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг тэргүүн эгнээнд хамгаалж чадахгүй байна гэдгийг онцлон хэлмээр байна. Хүүхэд гэмт хэрэгт өртөж багаа, хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, өсөж торниж байгаа, эрүүл мэнд нь өдрөөс өдөрт муудаж байгаа сөрөг мэдээлэл нэмэгдэж байна.

Тухайлбал, хүүхэд яагаад гэмт хэргийн хохирогч болоод байна, хүүхдийнхээ өмнө хүлээх эцэг эхийн үүрэг хариуцлагыг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай. Жилд дунджаар 1500 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдогч болж, 100 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас нас барж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртдөг охидуудын тоо 300 гаруй, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хүүхдийн тоо 200 давлаа.

Бид Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргахыг хүсэж байна. Өнөөдөр хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй эцэг, эхчүүдийн тоо 60 хүртэл хувьд хүрч байна. Энэ бүх асуудалд тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-11 19:50

Ийм гарчиг дор инээж байгаа зургийг нь оруулж л байдаг дүп юм аа

Зочин
Зочин
2024-01-11 21:31

тэнэг юмнууд ярихаас өөр юу ч хийхгүй

Холбоотой мэдээ

Back to top button