Нийгэм мэдээ

Хоригдол бүсгүйчүүдийн бүтээл "Монголын сайхан бичигтэн" уралдаанд шалгарлаа

“Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид амжилттай оролцжээ.

Уралдааны “Бичвэрийн бус бүтээл” ангиллын хоёрдугаар байрт хүмүүжигч Б хатгамал бүтээлээрээ шалгарсан бол хүмүүжигч Д “Монгол эсгий гэр” бүтээлээрээ ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналыг хүртсэн байна.

Мөн хүмүүжигчдийг дэмжиж, уралдаанд оролцох нөхцөл боломжоор хангасан 407 дугаар нээлттэй, нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон “Хүмүүн бичиг” сониныг үнэ төлбөргүй захиалан унших эрхийн эзэн болжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

uneheer gaihaltai amjilt huseyy

Зочин
Зочин

Мундаг гайхалтай. Сайхан бүтээл байна.

Зочин
Зочин

Ямар гоё бүтээл вэ баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button