Нийгэм мэдээ

Хонь үрчилж авсан жуулчин малчин айлд хоёр хонож, 2 сая төгрөг төлнө

"Нэг жуулчинд-Нэг хонь", "Нэг жуулчинд-Нэг ямаа" хөтөлбөр Булган, Архангай аймагт хэрэгжихээр болж, үйл ажиллагаа эхлээд байна. Тодруулбал, "Нэг жуулчинд-Нэг хонь" хөтөлбөр Булган аймгаас эхлээд байна.

Бид энэ удаад хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаарх мэдээллийг хүргэж байна.

  • Хонь захиалах аппликэйшн нээсэн. Дөрөвдүгээр сарын 31 хүртэл үүгээр дамжуулж хонио үрчлүүлнэ. Хонь үрчилж авсан жуулчид зун тухайн малчин айлдаа очно. Ингэхдээ хоньтойгоо "танилцахын" зэрэгцээ илүү гэрт нь хоёр хононо. Тэдэнд адуунд явах, сүү сааль, ааруул ээзгий хийлцэх, хүүхэд нь ишиг хургатай тоглох боломжийг малчин айл бүрдүүлж өгнө.
  • Тухайн хоёр хоногийн хоол, үйлчилгээндээ жуулчин 2 сая төгрөгийг малчин айлд төлнө. Малчдын тухайд өдөр тутмын амьдрал дээрх үйл ажиллагаа танилцуулж, өөрсдийн иддэг хоол хүнсээрээ л үйлчлэх тул ямар нэг хүндрэл огт байхгүй.
  • Хонио өгөхдөө гэрээ хийнэ. Тус гэрээнд хэрэв үрэгдвэл өөр хониор сольж өгнө гэж тусгасан. Хонь хургалбал таны хонь хургаллаа гээд илгээмжээр бойтог явуулна. Ингээд жуулчид хонь маань хургалж гээд дараа жил нь дахиад ирдэг.
  • Хонь авсан жуулчинд "Малчин" гэсэн сертификат олгоно. Жуулчин апплэйкэйшнээ нээж малчны илгээсэн зураг, бичлэг зэргээс хонио харж, бусдадаа танилцуулна.

Уг хөтөлбөрийг эхлэх ажлыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчин санаачилсан бөгөөд уг төслөөс өмнө малчид жуулчдад нэг хонь эсвэл адуу бэлэглэдэг. Хургалж, унагалахаар нь мэдээлэл өгч, тэд эргээд зундаа ирдэг болж. Бүр хүүхдээ Солонгост сургахаар тэр айл руугаа явуулсан малчин айл ч бий гэнэ. Судалгаагаар 300-400 малтай айлын жилийн орлого 10 сая төгрөг байна. Иймд тэд малаа олноор нядалж, эсвэл малчин амьдралыг орхиж байгаа юм. Харин уг хөтөлбөрийн хүрээнд малчин айл зундаа 20 жуулчин 2 хонуулахад л 50 гаруй сая төгрөгтэй болох боломжтой боллоо.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингэж луйвардуулах тэнэг жуулчин байхгүй. Дэлхийн шившиг болохоосоо өмнө энэ тэнэглэлээ болио.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Harin thi zaantai bolii geed afrak yavhuu kkkk setgej bga yum shuu neeree kkkk

Зочин
Зочин

Дэлхийгээрэй нэг онигоо болох нь дээ. Ичих булчирхай даанч алгадаа

Удахгүй бууж ирнэ
Удахгүй бууж ирнэ

Хаха,иргэдээ ингэж амьдруулаад өөрсдөө идэж уугаастай, аргаа ядсан арга санаачилж

Зочин
Зочин

Za bolio!!!! Tsever luivar bna. Onigooroi um. Ulsiinxaa neriig bodmoor um. Naadaxaa boli!!

Зочин
Зочин

Бат эрдэнэт гэж тэнэг сайд санаачилсан энэ бүтэхгүйээ яа яа

Зочин
Зочин

Kkk manaihan neeree setgetsiin asuudaltai hvmvvs bnaa aimgiinhan udirdlaguud gj ervvl bus hvmvvs bn

Зочин
Зочин

ЭРГҮҮТЭЭД БАЙ

Иргэн
Иргэн

Энэ арга эвгуй, алсдаа тусгуй арга байна . Ингэж менге олж хэрэггуйдээ .

Зочин
Зочин

Одоо явж охид хүүхнээ бэлэглэж мөнгө олох дутлаа юу

Зочин
Зочин

Malchin aild 2 say tugrug gesen tootsoog yaj gargasan bol? 2 honogt?

Зочин
Зочин

Neg honi 1 saya tugrug yum u luivarchinguud yum u shivshig

ИРГЭН
ИРГЭН

сайхан Шаахиймаа,,,,,,,

Зочин
Зочин

Kk.шал тнэг

Зочин
Зочин

битгй мөрөөд олигтой үзүүлэх юмгүйн байж хэн 2 өдөрт 2саяыг төлөхийн тэрний оронд өөр оронд аяласан нь дээр

ЗочинЗочин
ЗочинЗочин
Reply to  Зочин

Монголын онгон байгаль өөрөө үзэсгэлэн. Иргэн хүний санаачилсан гэр бүлдээ хөрөнгө татаж байгаа ажлыг элдвээр гутаах хэрэггүй.

хүннү
хүннү

Малчин айлд хоёр хоноод 2сая төгрөг төлдөг тэнэг жуулчин байх уу? Хөөсөрсөн төсөв хийж мөнгө завшаад сурчихсан хүний л ажил байна. Мөдхөн хөөсөрсөн төсөв нь баригдаад ирэх жуулчин олдохгүй.

Зочин
Зочин

Малчид баяжихнээ

Зочин
Зочин

Одоо инээд хөөр, дараа нь уйлах нулимс багадах ви.
Бусдын хөрөнгө болсон мал маллах ялтай ажил болох ви дэ. Монгол алсыг харсан хаан, хатан ухаан хайчив аа. Малчид минь ээ.

зочин
зочин

Хэт их үнэ хөөрөгдөөд. Үйлчилгээгээ сайжруул. Харьцаа хандлага!!! Гаднынхныг дандаа мөнгө гэж харж болохгүй. Тэд чинь дэлхийн улс орны хөгжил, хүн амын амьжиргааны онцлогтой танилцаж яваа бидний адил хүн шүү.

Зочин
Зочин

Jinxene gajigtai

ЗочинЗочин
ЗочинЗочин

Зөв. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн зурагтаар ярихыг сонссон. Өрх айлд гаднын бодит хөрөнгө оруулалт орж ирж байгаа гайхамшигтай санаа сэдсэн энэ өрхийн тэргүүн патент авч энэ үйл ажиллагаа- хөтөлбөрийг уг малчны нэрээр нэрлэж / гэрээг/ эх орон даяар өрнүүлэх хэрэгтэй санагдана.

Ххх
Ххх

Батэрдэнэ малыг кимчи тарьдаг Солонгост зарчихаад байцааны талбайд явж байхыг харах юмсан.яаж ингэж сэтгэж бнаа 5 жилийн дараа малаа явна бөөн асуудал үүснэ.гадны хүн биднээс илүү сэтгэж бодно .хоёр Герман нэгдэхэд баруун германчууд цаас барьчихсан миний газар байшин гээд бөөн юм болсон

Зочин
Зочин

Гутамшигт хар луйварчид.

Түби
Түби

За солонгосууд бол хэзээч малчин айлд кк хоногийн сая төгрөг төлж хонохгүй шүү зүгээр нийтийн нойлтой камфийг голоод байдаг хүмүүс шүү дээ

Зочин
Зочин

zaa tiim teneg mungu bagtaj yadsan juulchin bas baihuu jultsan gehed arai yu ain

Ggdnshshs
Ggdnshshs

Delhiid bhgui teneglel eleg doog bolohoosoo umnu uur yum setguul yaasiin yamar taviul m#l bish gants neg hun yaahav bugd tegj deeremduulehuu mudhun delhiigeeree ediin zasgiin tootsoo hiigeed ulsaas aldagdalaa nehuul yaanam bilee eleg doog ch yaay gehev ongots nii zardal 00 n asuudal geed l shiideh yum zunduu naadah chine lav bish arai gej neg eyreg harj ehelj bhad yuuvee yuuvee geed duulah vii dee

Зочин
Зочин

Жаахан амьдралтай юм хийгээч.бүтэхгүй ээ...

Зочин
Зочин

Ээ ичмээр юмаа.Ёстой арчаагүй шийдэл.Малчдаа ийм өлөн сэтгэхүйтэй болгож болохгүй ээ. хэл амаа яаж ололцох нь уу.орчуулагч дагалдвал яах уу.ариун цэврийн асуудлыг шийдэх юмуу.

Улаанбаатарын иргэн
Улаанбаатарын иргэн

Ард түмнийхээ халаасыг суйлаад одоо гаднаас ирж байгаа жуулчдын халаас руу өнгийсөөр. Боль доо, тэнэгүүд ээ. Аялал жуулчлалыг халаасны хулгай болгох бодлого баримтлахаа боль. Үйлчилгээгээ, орчноо дээд зэргийн болгочихоод ч ийм өндөр үнэ авдаггүй л байгаа шүү.

Зочин
Зочин

Ёооё Солонгосын жуулчдыг малжуулах төсөл юмуу хаашаа юм. Тэгээд тэр малыг нь 2 сая төгрөгөндөө жил харж өгөх юмуу. Төллөөд хурга ишгийг нь бас маллах уу. Мал нь байхгүй болчихвол дараа нь өрөөнд орохуу. Жоохон эрүүл юм сэтгэ л дээ

Зочин
Зочин

nudnii bulai yumaa

Нямбаатар
Нямбаатар

Ёстой нэг солиорол биз. 100000 буудалд 5-6 шахцалдсан хондог хүмүүс 2саяыг төлж харагдаач

Зочин
Зочин

Мал үрчилнэ гэж юү байдаг юм. Монгол ёс мэдэхгүй сайд огцор

Иргэн
Иргэн

Ямар солиоруулсан аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр….мөнгө харагдаад бүүр юу ярьцгааж бгаагаа ч ухаарах сэхэл алга…бага тэнэгт гээд хэлчих эрүүл сэтгэхүйтэн алга уу….цоцццц

Зочин
Зочин

…..2сая төгрөгөөр хонь үрчилж авна… юу ч гээд бгаа юм бол…улсаа дэлхийн шившиг болгох ажиллагаа юу….МАН ын бүүр эрүүлээр сэтгэх хүний нөөцгүй болтлоо галзуурчиж….Бат эрдэнэ гуай

Уншигч
Уншигч

Арай хэтэрнээ..Хэдэн жуулчидаа үргээж .ахиж Монголын босго давуулахгүй хорлох нуу.Эрүүл ухаанаар бодоод үзсэн ч ..би .чи. та..гадаадад очоод Африкийн нэгэн ямааг үрчлээд 1000 доллар төлөх үү..Муу Нигерийн арга ядсан мөнгө саах арга байгаа биз..Ирсэн жуулчин хөхөрч шоолоод дэлхийн шилдэг онигоо болно .заа..Энэ улсад шившиг нь ихэдсэн үү гэхээс багадаагүй шүү..

Холбоотой мэдээ

Back to top button