Нийгэм мэдээ

"Harrier" цасанд сууж 4, 16 настай хүүхдүүд, хоёр том хүн нас баржээ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Иргэд сумын төвөөс хөдөө гэр рүүгээ нэгдүгээр сарын 9-нд гарсан. Гэвч нэгдүгээр сарын 11-нд тухайн иргэдийн гэр бүл, саахалт айлаас нь "Ирэхгүй байна" гэсэн дуудлага мэдээлэл өгчээ. Ингээд онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлж, таван зорчигчоос 4 амиа алдсан, нэг нь маш хүнд байдалтай байхад нь олжээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй гэв.

Тухайн ослын шалтгаан осгосон, угаартсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Maash haramsaltai huduu yawj baigaa hvmvvs mini uuriin bolon uruul busdiin ayuilgvi baidliig sain hangaj baimaar b.na

Зочин
Зочин

Сум, бригадын дарга нар нь энэ үед юу хийж байсан юм бэ. Бас 1 сумынхан дуудлага өгсөн чинь онцгой, сумын дарга унаагүй гэсэн гэж байсан. Ажлаа хийцгээ хөөe. Арай ч дээ.

Холбоотой мэдээ

Back to top button