Нийгэм мэдээ

С.Амарсайхан: Нисдэг тэргээр ирсэн иргэний ар гэр шатахууны зардлыг гаргах журамтай

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нэгдүгээр сарын 14-нд нэгэн иргэн том оврын тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орсон. Дөрвөн хүүхдийн аав, 26 настай залуугийн духны яс бяцарсан биеийн байдал маш хүнд, агаараар тээвэрлэхээс өөр боломжгүй учир ар гэр нь ОБЕГ руу хандсан.

Ингээд шадар сайд С.Амарсайхан Ханбогд руу нисдэг тэрэг явуулах талаар шийдвэр гаргаж, өнөөдөр /2024.01.16/ өвчтөн ГССҮТ-д тээвэрлэгдэн ирээд байна.

Уг явдлын хүрээнд "ОБЕГ 40 сая төгрөг өгвөл ниснэ гэсэн. Мөн шатахууны 10 сая төгрөг нэхсэн" зэрэг мэдээлэл гарсан. Нөхцөл байдалтай холбогдуулан шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Аврах нисэх бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байна. Энэ хугацаанд 90 дуудлагаар 130 хүний амь насыг аварсан. Яг өнөөдрийн энэ залуугийнх шиг ар гэрийн хүсэлтээр тээвэрлэн ирж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа. Зардал мөнгөтэй холбоотой асуудал нь гэвэл зөвхөн шатахууны зардлыг хүсэлт өгсөн тал хариуцна гэсэн тушаал бий. Урсгал зардал гарна. Үүнийг байнга төрөөс ОБГ-аас гаргана гэдэг төсөв, санхүүд хүндрэлтэй учраас өөр арга байхгүй.

Харин иргэн үүнийг амь нас эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хүрээнд зохицуулах боломжтой. Түүнээс биш та нар шатахууныхаа мөнгийг өгчих, тэгж л байж явна гэсэн юм байхгүй. Энэ чиглэлээр ажиллаж буй гурван нисдэг тэрэг байгаа. Дээрээс Францын мэргэжилтнүүд манай багийг чадавхжуулахаар ажиллаж байгаа. Аврах, онцгой байдлын нислэг бол энгийн нислэгээс ялгаатай. Нисэгчид 4000 цаг нислэг хийсний дараа бие даадаг. Одоогоор 12 залуу бэлтгэгдэж 500 орчим цагийн нислэг үйлдээд байна. Цаашдаа бүсчилсэн байдлаар нислэгийг зохицуулна. Энэ удаад гэхэд ирэх, очих нийлээд 7 цаг болж байна. Бүсчилсэн нислэг зохион байгуулбал ингэж хугацаа алдахгүйгээр аварна.

Өнөөдөр нийгмийн даатгалаас 10 сая гаргах боломжгүй. Гэхдээ амь нас гэнэтийн ослын даатгалд хамрагдах нь олон улсын жишиг байна. Сая үер болоход даатгалтай иргэн, айл, ААН байгаагүй. Тэгэхээр одоо өөрсдөөсөө гаргах боломжгүй учраас даатгалаар гаргадаг тогтолцоо руу шилжих боломжтой. Хандив тусламж, мөнгө хайгаад явахгүйгээр шийдэх боломж байна.

Өнөөдрийн энэ тохиолдолд иргэнээ татаж авах нь гол зорилго маань байсан. Энэ хүний ард олон нялх хүүхэд байгаа учраас тусламжаа үзүүллээ. Тэр шатахууны зардал бол дараа нь яригдах асуудал" гэж тайлбарлаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайд л бүх юмыг үнэгүй авах гэдэг. Гэтэл гадны орнуудад 911 дуудсан ч манайхаар бол түргэн тусламж дуудсан ч төлбөрийг нь төлдөг гэдгийг нэг их ардчилал ярьсан ард иргэд маань мэдмээр юм даа. Ардчилсан нийгмийн чинь үндсэн мөн чанар нь ажиллаж чадаж байвал амьдар, хөдөлбөл хөлс, төл төлөхгүй бол үх л гэдэг эрх чөлөө ш дээ

Зочин
Зочин

Үргэлж үнэгүй юм нэхсэн уянгалсан хүмүүс

zochin
zochin

Ene Amarsaihan dargaas yu ch haraad nemergvi bas l neg suudlin bogloos. Ehner hvvhdvvdteige niilj nvvr amandaa taria chihvvlehees oor yum yu ch hiih chadwargvi, setgelgvi, zvtgelgvi nam dagasan ork

Зочин
Зочин
Reply to  zochin

Маш сайн ажиллаад бна малаа

Иргэн
Иргэн
Reply to  zochin

Энэ хүн харин ч сайн ажиллаж байгаа шүү

Төрд итгэдэггүй нэгэн
Төрд итгэдэггүй нэгэн

Мөнгөггүй бол бараг үх л гэж байгаан даа

Зочин
Зочин

Аль ч улс оронд тийм.

zochin
zochin

er n bol unen l bn. ym l bol olon huuhedtei uvchtei gd humuusees handiv tuslamj guisan l humuus bh ym. guihgui bga n bolgood bn gsn ug bish. huvi hunees shaltgaalah olon zuil bga. eruul menddee anhaaral tavih, alivaa ajil uilchilgee hiihdee hudulmuriin ayulgui baidaldaa anhaarch bolgoomjtoi hyanamgai handah. bga bolomjoo zuv unelj, handah handlagaa uurchluh gd. ene bol tur zasagt hen bgagaas hamaarahgui asuudal gj bodoj bn. medeej busdiin bolgoomjguigees ynz buriin baidald orj bga humuus bol oilgolt n uur tusdaa asuudal l daa

цүцүцү
цүцүцү

Тэгээд төлбөрөө даруй төлдөө!

зочин
зочин

Үнэгүй юм гэж хаа ч байхгүй харин ч шатахууны үнэ төл гэсэн бна төлөх л хэрэгтэй

Зочин
Зочин

Аж ахуйн нэгж нь эрсдэлээ даатгалгүй бол хариуцах ёстой байх, ер нь хүн авч ажиллуулж байгаа бол ажил олгогч ажилчдынхаа амь нас эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлагын даатгалтай байх шаардлагатай

Зочин
Зочин

Эрүүл мэндийн даатгалд 1жилд хэдэн төгрөг төлчихөөд , онгоцоор үнэгүй үйлчлүүлэх юм яриад бдаг улс вээ. Харин ч зөвхөн шатахууны зардал аваад тээнэ гэсэн л бна шдээ. Манайх шиг замын хөдөлгөөний дүрмээ барьдаггүй, хурд хэтрүүлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрөө биш өрөөлийн олон хүнийг алдаг улсад өөр яалтай вээ, дээрх бүгдэд улсын төсвөөр онгоц явуулаад бвал жинхэнэ дампуурах биз. Энэ тохиолдол хөөрхий дугуй нь буудсан гэсэн. Амьд бгаад эмнэлэгийн тусламж авч бна гэдэг сайн шүү.

zochin
zochin

ashguy dee, amiyg n avrax l xeregtey, ter sharaxuun benzin bol daraagiin asuudal shdee! tulj l taaraa!

Зочин
Зочин

Шатахуун нь 10 сая орчим байдаг уу ? Тэгвэл өмнө нь шулж байсан юм байна. 60 сая гэж байсан.

Золоо
Золоо

Хуцаарай муу лалрууд минь

Холбоотой мэдээ

Back to top button