Нийгэм мэдээ

Хэрэгт холбогдоод зугтсан хятад иргэн Монголд 11 жил орогнож, залилан хийж байжээ

Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Zhou Jianыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлж, албадан гаргажээ.

Тэрбээр 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтыг ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлсэн байна.

БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогджээ.

Түүнд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо эргэж ирнэ гэж байхгүй хилэн хар тоорцогтой луухааны толгой тас. Манайхан олж чадсан нь овоо доо.

Зочин
Зочин

Аргагүй дээ. Монгол улс гэж ямар ч хараа хяналтгүй орон шүү дээ. Манайх гэхэд л хөдөө орон нутгаас шилжин ирээд нэгэн аймгийн төвд 4 жил болж байхад сум багаас нэг ч хүн энэ ямар айл ирээд буув гэж эрхтэн дархтаны нэг нь ч орж ирсэнгүй. Ийм байдлаар бол гадны ямарч иргэн хууль бусаар орж ирсэн байсныг олохгүй шүү дээ.

Зочин
Зочин

13 жил орогнож байгаа оргодлыг л мэдэхгүй байсан байна. Ямар улс вэ гэдгээ батлан харуулж байна

zolhinЗочин
zolhinЗочин

11 жил Монголд орогнож байгааг мэдэхгүй хууль хүчин, цагдаа нар мэдээлэл эрэл хайгуул тааруу байсны илрэл байжээ. Хойшид анхааралтай хариуцлагатай ажиллах нь нэн тэргүүнд тавигдана !!!!!

Зочин
Зочин

Гадаад иргэдийн бичиг баримтыг шалгаж хяналт шалгалт хийдэггүй нь энэ л дэ. Гудамжаар яваа гадныхны бичиг баримтыг явж байхад нь шалгадаг болов уу.

Холбоотой мэдээ

Back to top button