Нийгэм мэдээ

М.Бадарчийн эрх сэргэх эсэхийг эцэстээ МҮБХ л шийднэ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.

Ингэхэд Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан билээ.

Улсын арслан М.Бадарч арбитрын шүүх буюу "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ-д хандсан. Тэрбээр энэ байгууллагад ихээхэн итгэж, бүр бэлтгэлдээ орсон гэх мэдээлэл ч бий. Тэгвэл Спортын арбитр ТББ Допингийн эсрэг үндэсний төвтэй уулзаж, М.Бадарчийн эрхийг сэргээх эсэх хуралдааны товыг нэгдүгээр сарын 23-нд товложээ.

Эргэн санавал, энэ ТББ-д өмнө нь Улсын арслан Э.Оюунболд, харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар хандаж, барилдах эрхээ сэргээлгэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гардан авч байсан. Гэвч хамгийн сүүлийн жишээгээр аймгийн арслан Б.Өсөхбаярын талд шүүхийн шийдвэр гарсан ч Үндэсний бөхийн холбоо эсрэг байр суурийг илэрхийлсэн.

Бодит нөхцөлд спортын арбитрын шийдвэрийг МҮБХ дагаж мөрдөх албагүй, тухайн ТББ-ын шийдвэр яаж ч гарсан холбоо сэргээхгүй байх боломжтой. Үндэсний бөхийн холбооны дүрэмд допинг хэрэглэсэн бөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий хэсэг бий. Нөгөө талаас Б.Өсөхбаяр шинжилгээний хариу бус процесс дээр маргаан гаргасан. М.Бадарч ч мөн ялгаагүй шинжилгээний хариуг үгүйсгээгүй, харин шинжилгээ авахад байсан хүмүүс сургалтад суугаагүй зэргээр процесстой холбоотой гомдол хүсэлт гаргасан.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зайл бөхөөс сда минь

Зочинsongogchid
Зочинsongogchid

zass bolij uz hariutslaga hulee

Зочин
Зочин

сэргээш хэрэглэсэн нь илт байсан шүү дээ
Бүгд л бэлтгэл хийж байгаа бөхчүүд
Гэвч тэр үед ямар хугацаанд яаж барилдаж байсан ыг хүн бүр мэдэж байгаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүрэв үү, үгүй юү л хумиж тавиад бсан даа !

Зочин
Зочин

Бөх хүн тэнэг гэдэг нь үнэн юмаа ! Шинжилгээний хариуг хэн ч үгүйсгэж чадахгүйг ойлгохгүй бгаамуу ?

Холбоотой мэдээ

Back to top button