Нийгэм мэдээ
Дүнжингарав орчмын сургууль 7 хоног цахимаар хичээллэнэ

Дүнжингаравын уулзвар дээрх ослын улмаас түймэр гарсан газар орчим Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, Глобал олон улсын дунд сургууль байрладаг.
Түймрийн хор уршгаас болгоомжилж 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан. Тэгвэл сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргэжээ.
Улмаар газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургуулийг ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн 7 хоногийн турш цахимаар хичээллүүлэх болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.