Нийгэм мэдээ

Онон гол үерийн аюултай түвшинг 195 см давжээ

2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 08 цагийн байдлаар Онон гол Хэнтий аймгийн Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 195 см даван хүчтэй үерлэж байна.

Түүнчлэн Балж, Хурх, Барх гол үерийн аюул түвшингээс 45-65 см даван үерлэсэн хэвээр байна. Онон голоор өнгөрч буй энэхүү үер ойрын жилүүдэд тохиогоогүй томоохон хэмжээний үерт тооцогдох хэмжээнд байна.

Ус судлалын Онон-Биндэр харуулын олон жилийн түүвэр мэдээнээс харахад 1973, 1985, 1990, 1991, 1993, 1998, 2009, 2012, 2013 онд томоохон хэмжээний үер болж байжээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-08 10:39

ҮЕР БОЛГОНЫ ТАЙЛБАРТ ИЙМ ЗУРАГ ЯВААД БАЙНА ЭГҮҮРИЙН ЭРГҮҮНҮҮДЭЭ БҮХ ГОЛД ИЙМ ЖИВСЭН МОД БАЙМААРГҮЙ ЯГ ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ ЗУРАГ АВААД ТАЙЛБАРТАЙ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ЧАДАХГҮЙ БОЛ НААД ЭГҮҮР САЙТАА НАДАД ӨГ.ИЧМЭЭР ЮМАА ШИНЭЛЭГ ГОЁ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА ЧАДАХГҮЙ ДЭЭ ТА НАР ТИЙМ ЧАДВАР АЛГА НААД САЙТАА ТАРАА МАНАЙ БАРИЛГА ДЭЭР ТУСЛАХААР ИРЖ АЖИЛЛА ЗА

Холбоотой мэдээ

Back to top button