Нийгэм мэдээ

18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан дугуй унавал 50 мянгаар торгоно

Замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унавал 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгоно гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд мэдээллээ.

Замын хөдөлгөөний дүрэмд насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унахыг хориглосон байна. Цахилгаан дугуй А ангилалд багтдаг учраас 18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унахыг анхаарууллаа.

Харин 0-10 хүртэлх насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар харгалзах хүнтэйгээр хүүхдэд зориулсан унадаг дугуй унаж болохыг дээрх дүрэмд мөн заасан. Үүнээс гадна

  • 10-14 насны хүүхэд явган хүний зам болон зориулалтын унадаг дугуйн зам дээр зорчих бол 14 наснаас дээш насныхан унадаг дугуйн зам, авто замын баруун хөвөөгөөр зорчино
  • 16-гаас дээш насныхан мопидоор зорчих боломжтой бол цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй унах бол А ангиллын үнэмлэх шаардаж байгаа.

ТЦА-д насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж, бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байгаа аж. Иймд, зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 50 нэгжээр торгох юм. Хэрэв осол аваарт хүүхэд өртөж, бэртсэн бол гэмтлийн зэргээс хамаарч эцэг эх, асран хамгаалагчийг иргэний хариуцагчаар татах тохиолдол гарч байгааг албаныхан онцлож байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-03 06:10

Ойлгомжтой юм хийгээрээ м�##�уудаа.
Цагдаа нар гэж худ гарууд нуг�##�аа шаахдаа гаргууд шүү

Холбоотой мэдээ

Back to top button