Нийгэм мэдээ
Эрэн сурвалжлагдаж байсан этгээд баривчлагдахдаа гурван цагдааг машинаар мөргөжээ
Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг гэмтээжээ.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ сарын 12-ны 02:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулжээ.
Тухайн үед тухайн этгээд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зугтахдаа цагдаагийн гурван алба хаагчийг мөргөж гэмтээн, ойролцоо байсан гурван тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОВОО ГАР ЮМАА ЭР ХУРГА ГҮҮД
Бууд