Нийгмийн

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 481 тохиолдол нэмэгдсэний 404 нь Нийслэлд бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 481 тохиолдол нэмэгдсэний 404 нь Нийслэлд бүртгэгджээ.

Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 8070 боллоо. Орон нутагт 77 тохиолдол бүртгэгджээ. Нийт эмчлэгдэж байгаа 1776 хүнээс

  • 1486 хүний бие хөнгөн
  • 250 хүний бие хүндэвтэр
  • 31 хүний бие хүнд 
  • 11 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 4835 болсон.

Өнөөдрийн байдлаар 290108 хүнийг вакцинжуулсан. Эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа вакцин хийлгэнэ.

900 мянган тун "Синофарм” вакцин дөрөвдүгээр сард багтаж ирэх ба Спутник вакцины нэг сая тун орж ирнэ.

Мөн 45 болон түүнээс дээш насны халдвар авсан иргэдэд шинж тэмдэг хүндээр илэрч байгааг онцлов. Өвчин тусаад эдгэрсэн ч вирусийн үеийн дэглэмээ цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button