НИЙГЭМ

“Вакцины хомстолтой үед бэлэн вакцинаа хийлгээч гэж уриалах орон Монголоос өөр байхгүй”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

“Сүүлийн 24 цагт 13553 хүнд шинжилгээ хийснээс 1306 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлын 90 орчим хувь нь ойрын хавьтагчдаас илэрсэн. 10 орчим хувь нь тандалтаас илэрсэн. Дотоодын халдвар 1303, эмнэлгээс шалтгаалсан 3, Улаанбаатарт 1107 тохиолдол, хөдөө орон нутагт 116 тохиолдол бүртгэгдсэн. 1039 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн иргэдийн тоо 20681 болж байгаа юм.

5 хүн нас барсан. 71 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй, 85 настай эрэгтэй, 73 настай эрэгтэй байсан. Эдгээр хүмүүс халдварын хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Ингээд орон нутгийн халдварыг танилцуулъя. Орхон, Төв аймгуудад 24 тохиолдол, Сэлэнгэ 12, Завхан 9, Архангай 3, Говь-Алтай 6, Ховд 3, Өвөрхангай 19, Дорноговь 1, Дорнод 8 гэх халдварууд бүртгэгдсэн. Эмнэлэгт 4825 хүн хэвтэн эмчлүүлж байна” гэв. Түүнчлэн тэрбээр:

"Дэлхийн ихэнх оронд вакцины хомстол үүссэн энэ үед бэлэн вакцинаа хийлгээч гэж уриалах орон Монголоос өөр байхгүй болов уу. Тиймээс та бүхэн маань дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсэж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ залуу спутникээс хэдэн сар айж мэдээлэл хийлээ.

Үнэн
Үнэн

Энэ нэг тэнэг юм хэдэн тоо зарлахаас өөр юмгүй. Хөл хориод байхад яагаад хaлдвар буурахгүй байгааг мэргэжлийн хүмүүсийг нь яриулж тайлбаaлах хэрэгтэй. Ингэж олон хүн үхээд байхад хөл хорионы хэрэг aлга. ХӨСҮТ-ийн эмч нар нэг сэтгүүлчид хамаг мэдээллээ даатгаад хариуцлагаас зугтсан.

Зочин
Зочин

Тэгээд хийх албатай юу ард иргэд ажил төрлөө хийгээд амьдармаар бна иргүү илжигнүүд чинь олон юм хуцдаг болжээ муу нохой бөөс

Zochin
Zochin

buu hudal yarimoi

Жараннастан
Жараннастан

Зусланд хөл хоригдчиихоод ваакцинаа хийлгэж чадахгүй байнаа. Хөл хорио тавихаар вакцин хийлгэё. Болох болов уу...

зочин
зочин

Энэ нөхөрийн ажил эмгэнэл илэрхийлэх, ЭМЯ -г магтах өдөр бүр шүү. 2-р тунгаа хийлгээд дархлаа тогтоод 20 гаруй хонолоо гаргадаггүй. Вакциний ач холбогдол хаана байна.

Зочин
Зочин

Иргэд спутникийг л хүлээж байна хүн амын тодрхой хувьд нь хийж чадвал 2вакцины үр дүн нь харагдах гээд байна бид хятадаас бүх зүйл дээр хараат баймаахгүй байна боол нь биш

Холбоотой мэдээ

Back to top button