37-65 насны хоёр иргэн голын усанд живж амиа алджээ
Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ өнгөрөгч долдугаар сарын 04-ний өдрийн 23:50 цагт суудлын автомашин голын усанд суусны улмаас нэг хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живжээ.
Улмаар өнгөрөгч долдугаар сарын 05-ны өдрийн 09:45 цагт тус сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан 07.05-ны өдрийн 00:05 цагт очиход Уянга сумын төвөөс Бөөрөлжүүт багийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө /37 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд иргэн П /34 настай, эмэгтэй/ автомашины бүхээгээс бууж явганаар гол гаталж яваад живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болно.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байгаа тухай дуудлагыг 07.05-ны 15:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Т /65 настай, эрэгтэй/ Туул голын усанд живж нас барсан тул цогцсыг гарган Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
О.ЭНЭРЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.