Нийгмийн

Мэдээлэл, холбооны технологийн шинэ төвийн шав тавина

БНЭУ-ын Элчин сайдын яамнаас 20 сая ам.долларын төсөв бүхий “Atal Bihari Vajpayee” Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагааг өнөөдөр 15:45 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Мэдээлэл, холбооны технологийн сургуульд зохион байгуулна. 

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцох аж. 

Энэхүү төв нь мэдээллийн технологийн, харилцаа холбооны технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Уг барилгыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын мэдээллийн технологийн салбар болон түүний хэрэгцээнд зориулагдан тусгайлан боловсруулсан Мэдээллийн технологи, харилцаа холбооны технологи, аутсорсинг чиглэлээр мэргэшсэн 16 төрлийн курст Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, залуучуудыг хамруулах боломжтой болно.

Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төв нь 650 гаруй ажлын байрыг бий болгох бөгөөд Монголын залуучуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих болон шинээр гарч ирж буй технологид суурилсан ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх юм

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button