Нийгмийн
Хилийн цэргийн алба хаагч тогтоол усанд унаж амиа алджээ

Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн 0146 дугаар ангийн бэлтгэл заставын дарга, хошууч Э нь хилийн 0176 дугаар салбарын байнгын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байх үедээ Хадын хөвөө нэртэй газар тогтмол усанд хөл алдаж осолджээ.
Хадын хөвөө хэмээх газар нь хавар намартаа хуурай байдаг боловч бороо хур элбэгтэй зуны цагт гүнзгий тогтоол ус тогтдог байна. Энэ жил бороо хур элбэг байсан тул 4м гүн тогтсон усанд осолдож энэхүү золгүй явдал болжээ.
Талийгаач нь эхнэр, охины хамт амьдардаг байсан байна. Усанд осолдсон шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.