Нийгмийн
Дорнод аймагт “Лексус-450” маркийн автомашин шатжээ
Орон нутагт суудлын хоёр автомашин шатжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар энэ сарын 16-ны 18:45 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн албан хаагчид 18:49 цагт очиход Лексус-G450H маркийн автомашин шатаж байсныг гурван минут ажиллаж унтраасан байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Соната-6 маркийн автомашины хөдөлгүүр шатсан байна. Тодруулбал наймдугаар сарын 17-нд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар хүлээн авч машины хөдөлгүүр хэсэгт ассан галыг есөн минут ажиллаж унтраажээ.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.