УЛС ТӨР
ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ОН ДУУСТАЛ сунгаж байна

Өнөөдөр /2021.08.25/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгаж байна. Одоогийн хэрэгжиж байгаа улбар шар түвшинд ямар нэг өөрчлөлт гарахгүй.
- Авлигын асуудлаар гомдол гарч байгаа нийслэлд газар авах асуудлыг хойшлуулахаар боллоо. Аймгийнх хэвийн үргэлжилнэ. Нийслэлд газар олголттой холбоотой асуудлыг цахимжуулах, авлига хүнд суртлыг бууруулах зэрэг цогц төлөвлөгөөг оруулж ирэхийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өглөө.
- Ерөнхий сайд хүн амыг жилд нэг удаа үнэгүй цогц үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулах ажлыг судалж үзэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа гэж мэдээллээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
VAKTSIND XASMRUULAAGUI 12 XURTELX NASNII XUUXDIIG YADAJ 9-10 SARUUDAD TSAXIMAAR XHICHEELLUULEX SHIIDVER GARGAACH EE ZASGIIN GAZAR AA. MASH ERSDELTEI BAIGAA ENE UED UXAAN GARGAJ UZEECH. 12 XURTELX NASNII XUUXED VIRUSEER XUND OVDOX MAGADLAL MASH ONDOR BAINA. ETSIIN XARIUTSLAGIIG TANXIMAAR GEJ SHAXSAN ENXAMGALAN TA XARIUTSAX UU?