Ярилцлага

Б.Отгонтөгс: Манай улс гурван том хямрал руу орж байгаа нь айдас төрүүлж байна

МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-Эдгээр өдрүүдэд УИХ ирэх 2023 оны төсөв хэлэлцэж байна. Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5 хувиар төсөөлж байгаа нь хэр бодитой юм бэ?

-Алдагдалтай том төсөв оруулж ирлээ. Одоогийн байдлаар манай эдийн засаг 1.9 хувиар өссөн байна. Зарим бараа бүтээгдэхүүний үнэ 20 хувиар өссөн. 16 хувь руу орсон инфляцийг ганцхан жилийн дотор 8 руу оруулах боломжгүй. Эдийн засгийн өсөлтийг ч мөн адил. 5 хувь руу оруулах боломж байхгүй. Үүнийг Б.Отгонтөгс гэдэг хүн хэлж байгаа юм биш. Макро загвар гэж бий. Манай эдийн засаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөөс хамааралтай. Өмнөд хөршийн эдийн засаг өсөхгүй гэдгийг Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаанууд хэлээд байгаа. Ер нь 4 хувиас өсөхгүй гэдгийг. Энэхүү удаашрал манайд ч бас нөлөөлнө.

-Төсөв дээр зайлшгүй яригдах нэг асуудал нь экспорт. Тэр дундаа хар алт буюу нүүрс. Жилд 36 сая тонн нүүрс экспортлоно гэдэг өөдрөг төсөөлөл тавьдаг ч түүндээ хүрдэггүй шүү дээ. Яагаад ийм өөдрөг тоо тавьдаг юм бэ?

-Зэсийн үнэ 8 мянган ам.доллар байх уу үгүй юу гэдэг нь БНХАУ-ын эдийн засгаас хамаарна. Тэгэхээр манай эдийн засаг 2023 онд 5 хувь байх уу, үгүй гэдэг эргэлзээтэй. Дээр нь хил гааль, боомт, тээвэрлэлтийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй. Жилд 36 сая тонн нүүрс экспортолно гэдэг өөдрөг төсөөлөл тавьдаг ч түүндээ хүрч байсан тохиолдол байхгүй байх. Жилд гаргах экспортынхоо хэмжээнд хүрэхгүй байхад ирэх жилийн төсөвт дахиад л энэ хэмжээний тоо тавина гэдэг учиртай. Экспортын хэмжээг өндөр үнээр үржүүлж байж экспортын орлого өндөр гарч ирнэ биз дээ. Өөрөөр хэлбэл төсвийн орлогоо өндөр юм шиг харагдуулах арга нь тэр юм. Сонин уншиж буй жирийн иргэд, бизнесийнхэн тэр тоог нь хараад “Аа манай улсын экспортоос олох орлого гайгүй байх нь” гэж ойлгоход хүрдэг. Эдийн засагчид бол өөрөөр хардаг. Улмаар “Энэ бол бодит бус” гэж хэлдэг.

-Төсвийн алдагдлаа өр тавих замаар шийдвэрлэх гээд байдаг шиг?

-Улс төрч хүн эдийн засаг муудаж байгаа бодит байдлыг хэзээ ч ярьдаггүй. Тэр нь зардалтай. Цаашлаад өөрсдийнх нь нэр хүнд болоод намд нь сөрөг нөлөөтэй. Зөвхөн манайд ийм биш. Олон улсын онол нь ийм. Ялангуяа нэг нам олонх болсон үед “Улсын өрийг хөндөхгүй, төсвийн алдагдлаа зээлээр аргалах” замаар тохиролцдог нь бодит. Бид чинь 33 тэрбум ам.доллароос давсан гадаад өртэй.

-Төсвийг алдагдалтай батлаад байх нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Төсвийн алдагдал ДНБ-ний 5, 6 цаашлаад 7, 8 хувьтай тэнцээд өндөр байсан. Төсвийг алдагдалтай батлаад байх нь макро эдийн засгийн гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулаад байгаа юм. Гадаад тэнцвэр гэдэг нь төлбөрийн тэнцэл. Экспортын орлогоос импортынх зардал давж гараад байна гэсэн үг. Импорт чинь бараг 5 их наядад хүрэхээр экспорт тэр хэмжээнд хүрч чаддаггүй. Энэ их төсвийн алдагдал юань, ам.долларын ханшийг өсгөдөг. "Манай нам л ялж байвал болоо, Монголбанкаар мөнгө хэвлүүлээд болгочихно" гэж бодож байвал эндүүрэл. Манайх одоо гурван том хямрал руу орж байна.

СТАГФЛЯЦЫН ХЯМРАЛД ОРЧИХВОЛ ГАРАХ ЖОР БАЙДАГГҮЙ, МАНАЙХ ҮҮН РҮҮ ОРООД ЭХЭЛЧИХСЭН

-Ямар?

-Эхнийх нь гадаад өрийн хямрал. Эхэлчихсэн. Хоёр дахь нь төлбөрийн тэнцлийн хямрал. Төлбөрийн тэнцлээ бид гадаад албан нөөцөөрөө төлдөг. Гэтэл энэ нөөц багасаад л байгаа. Гурав дахь нь, стагфляц. Дэлхийн улс орнуудын эдийн засагчид зөвхөн стагфляцаас яаж гарах вэ гэдэгт санаа зовдог. Харамсалтай нь манайх гурвын гурван хямрал руу орж байгаа нь айдас төрүүлж байна.

-Хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны чанаргүй зээлд Засгийн газрын баталгаа гаргах тухай асуудал дэгдэж, маргалдав. Бас л өр...?

-Төрийн хөрөнгө оруулалттай банк. 500 сая ам.долларын гадаад өрөө төлж чадахгүй бол мэдээж Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж байж, дахин зээл авна. Зээлийг зээлээр л аргалах хэлбэр юм уу даа. Хөгжлийн банкаа дампууруулахыг хүсэхгүй л байх л даа. Дампууруулах нь гадаад талдаа маш муу нөлөөтэй. Зээлжих зэрэглэлд хүртэл нөлөөлнө. Ахиж бид Хөгжлийн банктай байх уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдана. Тэгэхээр Засгийн газарт өөр арга байхгүй л дээ.

-Бид макро эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байгаа байх нь ээ?

-Манай эдийн засагт 1970-аад онд гарч байсан стагфляц гэдэг үзэгдэл рүү орж байна. Эл үзэгдэл маш удаан хугацаанд үргэлжилдэг. Эдийн засгийн өсөлт зогсож, инфляц өсөөд байдаг эвгүй үзэгдэл. Түрүүн би хэллээ төсвийн хөрөнгө оруулалт 5 их наяд гэж. Үйлдвэрлэгч орон биш учир 90 хувь нь импортын бараанд зарцуулагдана. Цемент, арматур, будаг, цахилгаан, тоног төхөөрөмж гээд л. Ингэх тусам ам.доллар, юанийн эрэлт өсөөд төгрөгийн ханш сулраад байх юм. Төгрөгийн ханш унах тусам инфляц өсдөг.

-Манайх стагфляцад орчихсон гэж ойлгож болох уу

Ороод эхэлчихсэн байна. Сүүлийн гурван жил эдийн засгийн өсөлт  буурч, инфляц өсөж байгаа нь үүний илрэл. Ийм үед төсвөө л зөв батлах шаардлагатай.

-Яаж гарах вэ?

-Сүүлийн тав зургаан жил макро эдийн засгийн бодлого буруу явсан учраас үр дүн ингэж илэрч байна. Хамгийн аймшигтай нь стагфляцаас хурдан, хөнгөн гарах макро эдийн засгийн жор гэж байдаггүй. Монголын 3,4 сая хүн биеэрээ туулж, туйлдаж байж туулах юм уу, бүү мэд. Тэгж байж төсвөө алдагдалгүй баталдаг болох байх л даа. Үйлдвэрлэгч орон байсан бол хурдан гарч магадгүй.

МОНГОЛЫН МАКРО ЭДИЙН ЗАСАГ ЭВГҮЙТЭЖ БАЙНА

-Өнгөрөгч хоёр жилийн төсөвтөө “ковид-19”-ийн цар тахлаас улбаалан тодотгол хийсэн байдаг. Ирэх оныхт тодотгол хийхгүй байхын тулд яах ёстой юм бэ. 

-Ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд 2023 оны төсвийг баталчихсан байх ёстой, хуулиараа. Эрх баригчид төсвийнхөө зардлыг танахгүй хэр нь алдагдалтай баталчихдаг. Хугацаа нь ч шахуу байдаг. Тэгээд л он гараад тодотгол хийдэг. Орлогын тасалдал үүссэн нөхцөлд зарим зарлагаа танах, шилжүүлэх байдлаар тодотгол хийх шаардлага үүсдэг. Ирэх онд ч хийх л байх л даа.

-2017-2022 оны хооронд зөвхөн хөрөнгө оруулалтад 8,8 их наядыг төсөвлөсөн байдаг. Үүнээс 5,9 их наядыг нь гаргачихсан гэж байна. Манай төсвийг ууж идэж байгаагийн нэг шалтгаан гэж дүгнэж болох уу?

-Төсвийн зарцуулалт үр дүнгүй байгаагийн хамгийн том шалтгаан гэсэн үг. 5,9 их наядыг үхмэл хөрөнгө болгосноос хамгийн өндөр хүүтэй гадаад өрөө төлж байсан бол ямар вэ. Бид жилд 1,1 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүгийн үйлчилгээнд төлдөг.

Энэхүү зургаан их наядаар бүх хүүхдүүдээ цэцэрлэгтэй, хоёрдугаар ээлжийнхэн гэхгүй сургуультай болгочих байлаа. Төсвийн мөнгө зайлшгүй зүйлд зарцуулагдах ёстой. Өнгөрсөн дөрөв таван жил бид төсвийн зардлын хөрөнгө оруулалтын хэсэг дээр үнэхээр үрэлгэн, үр өгөөжгүй, цамаан загнасан байна гэдэг нь харагдаж байна.  

Одоо 2023 онд шинээр барилга барихгүй, өмнөхүүдээ дуусгана гээд 5 их наяд төсөвлөж байгаа юм.

Эдийн засагчид яагаад дуугарч эхлээд байна вэ гэвэл Монголын макро эдийн засаг эвгүйтэж байна. Эдийн засгийн өсөлт нь зогсох байдал руу орлоо. Урд хөршийн эдийн засаг буурна гэдэг бидний экспортын орлого буурна гэсэн үг. Дайн хийж буй хойд хөрш асар их төсвийн алдагдалд орж байгаа. Ийм тохиолдолд импортын татвараа л нэмж таарна. Ингээд дунд нь байгаа бид асар болгоомжтой байх шаардлага үүсчихсэн. Нэн түрүүнд төлөх ёстой өрүүдээ бага дээр нь төлөх шаардлагатай.

БИДЭНД ДЕФОЛТ ЗАРЛАХ ЭРСДЭЛ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА

-Түрүүн дефолт зарлах гэж байна гэж нэг хэсэг маргасан. Сангийн яамныхан үгүйсгэсээр ирсэн. Ийм эрсдэл бий юу, эсвэл хол байна уу?

-Засгийн газрын үүрэг байдаг байх. Иргэдийнхээ дунд айдас үүсгэхгүй гэх. Бодлогын түвшинд тайлбарлаж, итгэлтэй байх нь зөв л дөө. Гэхдээ эдийн засагчийн хувиар хэлэхэд дефолтын аюул хэвээрээ байгаа. Учир нь гадаад өрийн өсөлтийн түвшин, экспортын орлогоос даваад байгаа. Тэгэхээр гадаад өрийн дефолтын аюул хэвээрээ байна гэсэн үг. Уншигчид тэр болгоныг сайн мэдэхгүй. Харин хоёр гурван том макро үзүүлэлтүүдийг харсан хүн аюул байгаа л гэж харна. Гэхдээ хэн ч дефолтод орохыг хүсэхгүй. Урд хормойгоороо хойд хормойгоороо нөхөөд л яваад байна. Нэгдүгээрт, зээлдэгчид ховордоно. Хоёрдугаарт, олдлоо ч үнэтэй буюу өндөр болно. 

-Төсөв батлах үеэр жалга довны үзэл, маргаан дагуулах болсон. Энэ удаад ч ялгаагүй Хэнтий аймагт өндөр төсөв ноогджээ. Үүсэх хор уршиг нь юу юм бэ? 

-Үүнд хоёр зүйл бий. Нэг нь төсвийн мөнгөний үр өгөөжтэй зарцуулалт. Үр өгөөжгүй байлаа ч тэгш байдал. Нэг газарт илүү хуваарилж байгаа нь хэвтээ тэгш байдлыг алдагдуулж буй явдал. Ерөнхий сайд нь аль аймгийнх байхаас үл хамаарч, төсөв тэгш хуваарилагддаг, адилхан эрхтэй байх ёстой. Үндсэн хуулийн зарчмаараа. Нөгөө талаар үр дүнтэй байвал зарцуулж болно л доо. Тухайлбал, Хэнтий аймагт тэр их мөнгийг зарцуулчхаад аялал жуулчлалаар буцаагаад нөхөж чадаж байвал шүү дээ. Ингэж чадаж байвал магадгүй зөв хуваарилалт гэж үзэж болох юм. Гэхдээ үр дүнг харах л чухал.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төсөв Хуваарьл�##�т аймаг бүрд тэгш байна гэдэгт сан�##� нийлэхгүй баына. Аймгуудаа эдийн засгийн бүсчилсэн хөгжил йн үзэл баримтл�##�даа тулгуурлаж, хэзээ �##�ь аймагт ямар томоохон бүтээн байгуул�##�т хийх т�##�аар тодорхой зорилт зорилготойгоор төлөвлөж хэрэгжүүлмээр юм. Мөн уул уурхайн олборлолт боловсруул�##�тын ямар төрлийн эрдэс баялагын парк, хөнгөн хүнс ХААН цогцолбор �##�ь �##�ь аймагт барих зэрэг томоохон зорилт дэвшүүлж хэрэгжүүлэх нь юу юунаас чух�##� бна. Ажлын байрыг нэмэгдүүлж, экспортын чиглэлээ түлхүү хөгжүүлхэ бодлого хэрэгтэй бизээ.

Зочин
Зочин

Үнэн шүү

Зочин
Зочин

МАН ынхан төрд гараад тэрбум тэрбумаар нь идээд байхад төсвийн олдагдол гэж ярихаа боль

Sarandavaa
Sarandavaa

Манай төсвийн зарцуул�##�т муу байна. Улсын дээд шатныхан биш дунд шатныхан ямарч хариуцлагагүй байна. Мөнгө иддэг гуйвуулж шамшигдуулдаг байд�##� байнгын давтагдаж байна

Зочин
Зочин

ИДСЭН Ч ИДЭЭН БЭТЭГ УУСАН Ч УСАН БЭТЭГ ГЭДЭГ ШИГ ЕРӨӨСӨӨ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ИРГЭДЭЭСЭЭ ХУЛГАЙЛЖ БАЙГАА ЭНЭ ХҮМҮҮСЭЭ БҮГДИЙГ НЬ ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ХИЙХГҮЙ БОЛ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ ЯРИАД Ч АЦ ШҮҮ ДЭЭ НАЙЗУУДАА ЗҮГЭЭР Л ХИЙРХЭЛ ЯДАХНАА ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНД ТАРЬСАН ХҮНСНИЙ НОГОО УЛААН БУУДАЙГААР ХАНГАХ АСУУДЛА ЭХЛЭЭД ШИЙДЧИХ

Зочин
Зочин

Дампуурцан,Нуугаад БАЙГАА юмаа

Зочин
Зочин

Өөрсдийнхөө барилгын компаниар ажил хийсэн дүр үзүүлж хэдэн төгрөг авахын тулд улсаа дампууруулах гэж байгаа юм биз дээ манай маанагууд

Зочин
Зочин

Тиймээ төсвийн �##�дагд�##�д орж тэрнийгээ зээлээр нөхөх энэ арга хол явахгүй

Зочин
Зочин

Sanaaa zowoh asuudliiin 1 nomer bolson zuil shvv ulsiin maani ediin zasag, niigem maani vnheer l iim bga

Зочин
Зочин

Zow l arga zamd hurch nemj or tawih bish oor baidlaar l shiidwert hurch ediin zasgaa awarmaaar bgam daa

Зочин
Зочин

танай сайт үг таслахаа боль тэхүү. хэддүгээр зуунд яваад байгаан бэ

Зочин
Зочин

Ингээд яваад байв�##� ямар үр дүнд хүрэх бол

Сураг
Сураг

Хэнтийд гэхдээ арай л их төсөв хуваарилсан байгаад байдаг. Дараа жил арай өөр байдаг байгаа харж л байя

Иргэн
Иргэн
Reply to  Сураг

Хэнтийн боловсролгүй дээрээ мулгуу,мулгуу дээрээ ёс зүйгүй хэдэн юм улс орноор битгий тоглоод байгаарай.

Зочин
Зочин

Нөгөө өнцгөөс суд�##�ж шинжилж үзвэл, зарим ХЯМРАЛ болбоос ужиг өвчний оношийг яг зөв тодорхойлоход, улмаар Үхэх-мөхөх ёстойг (хээл хахууль-авлигыг) нь мөхөөхөд, Эмчлэгдэх ёстойг нь эмчлэхэд, Технологийн уха�##�аг шинэ арга, техникийн дэвшлийг аандаа авчрахад илүү боломжийг бий болгоно?.

Зочин
Зочин

Дампуурцан

хуц
хуц

хуц тшм томхуцаж улны ш�##�ны чацага царайлхаар нам дагасан өлөнгүүд толгой дээрчин шээдииин гэдэгл болжииндооо м�##�уудаа

Зочин
Зочин

Гайгүй - гайгүй эдийн засагч хүүхдүүд байна а , байна . Эдийн засагчдаа ч биш , юмыг иррацион�##�иар сэтгэдэг мэргэжилтнүүд �##�ь ч с�##�барт байх шиг байгаа юм . Байлгүй ч яахав дээ , эрхбиш улс юм болохоор " бурхан" юм юм л заяаж байгаа - харамс�##�тай нь МАНАЙХ тийм хүмүүсээ �##�ь болохоор " хог " дээр хаяж , өөрсдөө ХУЛГАЙ - ЛУЙВАРРАР амьдардаг �##�горитмтай ...

Иргэн
Иргэн

Ерөнхийлөгчийн тамгын газрын зард�##� Хүрэлсүх ерөнхийлөгч болсноос хойш бараг 10 дахин нэмэгдэж.Бид ядарч байдаг Ухнаагийн хүү тарвөлзаж татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод байдаг.Хэнтийн төсөв ирэх жил дахиад л ийм байна, өнгөрсөн жил ч ийм байсан.Хэрэггүй маш олон төсөл Хэнтийд тавигдсан байгаа.Ийм арчаагүй байдлыг харсаар байж Э.Бат-Эрдэнээс өөр ямар ч гишүүн дуугарахгүй юм.Огцруулж болдог бол Хүрэлсүхийг �######�уулж улсаа авармаар байна.

Зочин
Зочин

Хамгийн чух�##� сэдвүүдээ сайн сэвээд өг

Зочин
Зочин

Зарим ХЯМРАЛ нь Айдас дагуулах уу?, эсвэл Боломж уу?

Гуталт муур
Гуталт муур

Эдийн засгийн эргэлт сайн байгаа. Ардчил�##� гараад төсвийг хэрхэн зарцуулах аргаа олохгүй яваа хэдэн удирдлагуудаа хэмлээд яах вэ. Ахиад 10 жил өнгөрөхөд ямар сайхан болсон байхыг хараад бүгдээрээ шагширч суух цаг ирнээ гайгүй

Холбоотой мэдээ

Back to top button