Шүүхийн шийдвэр: Э.Одбаяр нарыг нэг жил харьяа дүүргээсээ гарахыг хориглолоо

НЭМЭЛТ: 16.24 ЦАГТ
"No War" хөдөлгөөнийг санаачлагч иргэн Э.Одбаяр нарыг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хорих ял оноох прокурорын саналтай гаар үргэлжилж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж, тэдний зорчих эрхийг нэг жилээр хязгаарлах ял шийтгэл оногдууллаа.Тодруулбал, бүртгэлтэй харьяа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахыг нь хоригложээ.
ЭХЛЭЛ: 16.10 ЦАГТ
"No War" хөдөлгөөнийг санаачлагч иргэн Э.Одбаяр нарыг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэднийг "Цахим үндэстэн" арга хэмжээг эсэргүүцсэн "NoDoubleStandart" хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад байгаа юм.
Э.Одбаярын хувьд "Бидэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан. Түүнээс гадна цагдаагийн байгууллагаас гурван хохирогч, ШШГЕГ-аас гурван хохирогч байгаа" хэмээн хэвлэлд мэдээлээд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, прокуророос тэдний дөрөвт нь цагдан хорих ял оноох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Б.Бямбагэрэлийг 24 сараар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарласан бол Э.Одбаярын 19 сар, Ц.Чинбатыг 12 сараар, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг тус тус найман сар цагдан хорих саналыг прокурор гаргаад байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.