УЛС ТӨР

В.Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлжээ

Архангайн Засаг дарга М.Батжаргалыг Монгол улсын Ерөнхий сайд огцруулуулах захирамж гаргаж, орлогч В.Мөнхбатад бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг даалгаад гурван долоо хоног өнгөрч байна.

Өнөөг хүртэл аймгийн ИТХ ирц хүрэлцээгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байсаар иржээ. Тэгвэл өчигдөр /2022.11.08/ 51.2 хувийн ирцтэйгээр эхэлж, аймгийн удирдлагыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэж байгаа, аймгийн Засаг даргын орлогч Ванчингийн Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар болсон аж.

Ванчингийн Мөнхбат нь: 1978 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2008 оноос Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга, Хайрхан сумын Засаг даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Архангай аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаа юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэд хонох вэ таагаарай

Холбоотой мэдээ

Back to top button