Top StoriesЯрилцлага

Л.Байгалмаа: Заавал давхраатай байх албагүй. Бид онцлог дүр төрхөө дэлхийд таниулах “үүрэг”-тэй ч байж мэднэ

“Мед-Эстетика” эмнэлгийн үүсгэн байгуулагч, хүний их эмч, Анагаах ухааны магистр Л.Байгалмаатай ярилцлаа. Тэрбээр гоо сайхны мэс ажилбарыг идэвхийлэн хийлгэх болсон урлаг, соёлын салбарынхны хандлагын талаар нүүр хуудастаа пост бичсэн нь олон хүнд хүрээд байгаа юм. Л.Байгалмаа эмч гадаад хүмүүсийн нүүрний онцлогийг сайхан гэж харах, улмаар адилхан болохыг хичээх бус, өөрсдийн унаган дүр төрхдөө сэтгэл хангалуун байхыг чухалчилж байна.

-Таны постыг уншаад, энэ салбарын эмч нарт ялгаатай хоёр хандлага байх шиг санагдсан. Нэг нь, “Ийм мэс ажилбар хийлгэмээр байна” гэхэд нь төлбөр мөнгөө аваад хийгээд өгдөг. Нөгөө талд хувь итгэл үнэмшилдээ үнэнчээр зөвлөгөө өгч чаддаг?

-Юу юуны түрүүнд эмчийн ёс зүйн тухай ойлголт чухал. Ёс зүйгээ баримталж ажилладаг уу, үгүй юу гэдэг нь л гол гаргалгаа болов уу.

Харин эмч нарыг нийтээр нь мөнгө хөөж буй гэж хэлэхэд өрөөсгөл санагддаг. Эмч бүрд тодорхой хэмжээнд туршлага, өөрийн гэсэн итгэл үнэмшлүүд бий. Нөгөө талаар мэс ажилбарын үр дүн 100 хувь эмчээс шалтгаалдаггүй, өөр олон хүчин зүйлүүд нөлөөлдөг гэдгийг бодууштай.

Арьс, гоо заслын салбарт олон жил ажиллахад мэдээж жаахан амжилтгүй хийчихсэн, дүр төрхийг нь хэт эвдчихсэн тохиолдууд тааралддаг. Үүний дээр урлаг, соёлын одууд маань дүр төрхөө идэвхийлэн өөрчлөх нь өсвөр насны залуусын сэтгэл зүйд нөлөөлж байх шиг. Энэ агуулгаар пост бичсэн, зөвөөр хүлээж авч буй хэсэг дийлэнх байгаа нь олзуурхууштай санагдсан.

-Хүмүүсийн сэтгэлгээний тогтсон хандлагатай та бүхэн тулдаг бололтой. “Том уруул л гоё”, “Өндөр л хамартай байхгүй бол болохгүй” гэх мэт.

-Нүүрний пропорц буюу зохист харьцааг харж байж зөвлөгөө өгөхийг гол зарчим болгодог л доо.  

Сүүлийн үед охид уруулаа хэт их томруулж байна. Хэтийдэн филлер хийх, техникийн алдаа гарах үед уруулын ярьж, хэлэх хөдөлгөөн алдагддаг. Доод уруулыг хэт хүндрүүлэхээр доод шүдээ хаахаа больж, шүдний ёзоор, буйл харагдаж эхэлж байх жишээтэй. Тийм учраас нэлээд “бодлого” бодож байж л хийх шаардлагатай болоод байгаа юм.

-Таны туршлагаас харахад, хүмүүс ихэвчлэн ямар төрлийн мэс ажилбар хийлгэхийг хүсэж байна вэ?

-Хувь эмчийн ажиглалтаар бол давхраа их хийлгэж байна. Давхрааг би тийм ч их үгүйсгэдэггүй. Монголчууд цаг уур, газар зүйн онцлогоосоо шалтгаалж онигор нүдтэй, ийм генийн өгөгдөлтэй. Нүдийг нар, салхинаас хамгаалах үүднээс зовхины хэлбэр ийн тогтсон байна шүү дээ. Харин амьдрах орчинд өөрчлөлт орох хэрээр охид, хөвгүүдийн нүд томорч, давхраатай болж байна. Мэдээж хэт онигор гэх мэт асуудалтай бол ажилбар хийлгэж, өөртөө сэтгэл дүүрэн явахад буруутгах зүйлгүй. Гэвч өмнөхөөсөө долоон дор болчихсон тохиолдол цөөнгүй байгаа.

Хамрын мэс ажилбарыг мөн нэлээд хийлгэж байна. Харин би үүн дээр эргэлздэг. Үнэхээр навтгар хамартай хүн байдаг л даа. Гэхдээ монголчууд Азийн бусад орны хүмүүсийг бодвол харин ч өндөр, яг нүүрэндээ зохицсон хэлбэрийн хамартай. Ер нь төрөлх хамартайгаа байхад болохоор санагддаг. Хувь хүний өөрийн сонголтыг буруутгаад яах вэ. Нөгөө л хэтрүүлсэн тохиолдлууд мэр сэр харагдаад байгаа нь хааяа сэтгэл эмзэглүүлэх юм.

Уруулын тухайд дээр ярьсан. Мөн л хэтрүүлж хиймээргүй санагддаг. Уруул хэт томроод ирвэл нүүрний ерөнхий эстетик алдагддаг талтай. Бид бас бүр уруулгүй хүмүүс ч биш юм. Европчуудын нүүрний дээд хэсэг сайн хөгжсөн ч эрүү хэсгийн хөгжил муу онцлогтой. Харин бид өөрсдийгөө нүүрний тэгш хөгжилтэй гэж харах боломжтой.

Манайхан ер өөртөө сэтгэл дүүрэн байхад гэмгүй. Монгол төрх их гоё гэж би хувьдаа боддог.

-Энэ тухай постоо та нийтэд бус урлаг, соёлын салбарынханд голчлон хандуулж бичсэн нь ямар шалтгаантай вэ?

 -Сүүлийн үеийн монгол кинонуудыг үзтэл, эмэгтэй жүжигчдийн маань дүр төрх нэлээд өөрчлөгдсөн байна. Хамгийн нэгдүгээрт, уруулын асуудал их эвгүй харагдаж байна билээ. Мөн арьсны эрүүл мэндийн асуудалд их санаа зовсон.

Бусад орнуудын жүжигчидтэй харьцуулахад, манай жүжигчдийн арьсны эрүүл мэнд тааруу байх шиг. Үүнээсээ ч шалтгаалдаг уу, нэлээд хүнд будалт хийж байна. Бид хааяа нэг нэгнээ зоригтой шүүмжилчихдэг байхад гэмгүй байх аа.  

-Тэднийг бусдадаа, нийтэд үлгэрлэдэг хүмүүс гэдэг утгаар?

-Тийм, би хувьдаа тэгж үзэж байгаа. Эцсийн дүндээ, эрүүл байх л чухал шүү дээ. Бусдыг нь хувь хүний сонголт гэж харах боломжтой. Гэхдээ зохистой хэм хэмжээ гэж бий. Урлаг соёлынхон үргэлж нийтэд харагдаж, хараанд нь өртөж, тодорхой үлгэр дуурайл болж байдаг учраас дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн гоо сайхны критерт нийцэж байвал зүгээр санагддаг.

-Энэ салбарт ажиллах хугацаандаа эмчийн хувьд тээсэн эмзэглэлүүд тань юу байдаг вэ?

-Мэс заслын алдаанууд мэр сэр гардаг нь үнэн. Эмч гэхээр бурхан биш шүү дээ. Шидэт дохиураар дохичхож буйн адил, 100 хувь үр дүнд хүрдэг мэс ажилбар цөөн шүү дээ.

Харин би нийтийн эрүүл мэндийн боловсрол тааруу байгаад л эмзэглэж явдаг. Бараг социализмын үеийнхээс ч илүү бидний эрүүл мэндийн боловсрол муудсан байгаа мэт санагдах юм. Мөртлөө эмч дээр ч юм уу, хэн нэгэн дээр очоод шидэт дохиураар дохиулаад л асуудлаа шийдчих мэт хандлагатай. Тос түрх гэсэн бол түрхэхгүй, заавар зөвлөгөө дагахгүй боловч үр дүн гарсангүй гээд эмчтэй заргалдах нь цөөнгүй.

-Мэдээж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйтэй тулж ажиллах шаардлагатай болдог байх. Сайтар нягталж бодоогүй, сэтгэлийн хөөрлөөр хандсанаас аливаа алдаа гаргахаас нь сэргийлэх яах ч аргагүй үүрэг болдог болов уу?

-“Тэр эмч дээр очтол намайг хийлгээд хэрэггүй гэлээ” гэсээр ирдэг хүмүүс цөөнгүй шүү. Тийм учраас эмч нараа юу юуны туханд хүрэлгүй зүгээр л барьж аваад хийчихдэг гэж хэлэхэд учир дутагдалтай.

Ялангуяа гоо сайхны хагалгаа харьцангуй шинэ, хөгжиж байгаа салбар. Манайд байтугай гадаадын орнуудад ч алдаа, дутагдлууд гарч байдаг. Хувь хүнд сонголт хийх эрх бий, харин үүн дээр нь эмч шударга зөвлөгөө өгдөг зүрх зоригтой л байх ёстой.

Ер нь 2-3 эмчээс зөвлөгөө авах нь зөв гэдэг бичигдээгүй зарчим бий шүү. Сонголт харьцангуй олон болсон цагт нухацтай хандах нь зөв. Найзыгаа дагаад гүйгээд орчихдог тохиолдлууд олон таардаг. Тэгж орсон тохиолдолд алдаа гарах нь элбэг.

-Гоо сайхны мэс ажилбарыг буцааж болдоггүй нь мөн том шалтгаан байх?

-Зарим мэс ажилбарыг буцааж болдог. Уруулын филлерийг буцаан хайлуулж болно. Гиалоруны хүчилтэй филлер хийсэн бол хайлуулах боломжтой. Хамрын имплантыг ч буцаан авч болдог. Харин оёж, өөлж хийсэн мэс ажилбарууд эрсдэлтэй шүү. Дүр төрхөнд шууд нөлөөлөх мэс ажилбаруудад болгоомжтой хандах хэрэгтэй.

-Таны ярианаас, монгол төрх өөрөө натурал онцлогтой, үүндээ сэтгэл хангалуун, бардам амьдрах нь чухал гэдэг санаа анхаарал татлаа. Ер нь монгол хүний дүр төрхийн авууштай талууд нь юу вэ?

-Сүүлийн үед төвөдүүдийн хийж буй “Tik Tok” дахь бичлэгүүдийг үзээд их сэтгэл татагдаж байна. Будаг шунхгүй, яг байгалийн төрхөөрөө байгааг хараад, монголчууд ч бас унаган төрхдөө сэтгэл хангалуун, бахархалтай байж сураасай гэж бодож байна.

Үнэхээр эрүү нүүрний гажигтай бол энэ нь эмгэг, өвчинд тооцогдоод явчихна. Онигор байж болно шүү дээ. Хүн бүр давхраатай байх албагүй. Хүн бүр бас европчууд шиг өндөр хамартай байх албагүй. Бидний нэг үүрэг нь, Азийн өндөрлөг газар нутагладаг ард түмний онцлог дүр төрхийг дэлхийн нийтэд таниулах байж болно шүү дээ.

Түүнчлэн бид азиуд дундаа цайвар арьстай. Бас бидний арьс чанга, бат бөх гадаргуутай. Мөн нүүрний пропорц зөв гэж дээр ярьсан. Эрүүний хөгжил сайтай, шүд ч сайтай. Шүд нь гоё бол уруулаа тод будаад, хүний анхаарлыг ам хэсэгтээ татах ч боломжтой шүү дээ. Заавал нүдэндээ давхраа хийлгэвэл хүнд таалагдана гэсэн үг биш.

Ер нь охидууд өөрийгөө толинд холоос харах хэрэгтэй. Гэтэл нүүрнийхээ зөвхөн нэг хэсгийг тулгаж харчхаад, өө сэвийг нь онцгойлж ажиглаад байдаг. Хүн дор хаяж 1-2 метрийн зайнаас л бие биеэ хардаг шүү дээ.

Ерөнхийдөө бид маш зөв төрхтэй. Үүн дээрээ сэтгэл дүүрэн, бардам байгаасай гэж боддог.

-Мөн яг монгол үндэстний онцлог дүр төрхийн талаарх концепцыг боловсруулах талаар та дурдаж байсан. Үүнийг илүү тодруулбал?

-Дэлхийн ихэнх улс орнууд үндэстнийхээ онцлог төрхийг тодорхойлж, гаргадаг юм байна. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, сайхан төрхтэй хүмүүсийнхээ нүүрний хэмжээсийг дунджилдаг юм билээ. Үүгээрээ идеал маягийн дүр төрх гаргаж байна.

Өмнөд Солонгосчууд бүр өөрсдийнхөө онцлог дүр төрхийг европчуудынхтай харьцуулан, судалгаа хийсэн байсныг харсан. Бидний хувьд ч салбар салбарын судлаачид нийлж, ийм дүр төрх гаргаж ирвэл зүгээр шиг. Мөн хүн амын хэдэн хувь нь давхраагүй юм, аль нутагтаа энэ нь давуу байгааг судалбал сонирхолтой шүү. Бид гадаадынхныг харж автаад л, заавал давхраа хийлгэх гээд байна. Тиймд нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг субъектүүд нь ч энэ утгаараа хариуцлагатай байх ёстой болов уу.

-Ер нь энэ салбар судалгаа, шинжилгээ талдаа хэр хөгжиж байгаа вэ. Нийгмийн хариуцлагатай гэмээр дуу хоолой дутагдаж байгаа нь таны пост сайн түгснээс анзаарагдлаа?

-Судалгаа муугүй хийгдэж байгаа гэж хардаг. Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Цолмон монгол хүний шүдний хэлбэрээр судалгаа хийсэн байдгийг дээхэн үед олж танилцаж байсан. Арьсны эмч нарын хувьд, томоохон өвчнүүдийг хангалттай судалдаг. “Арьс судлаачдын Монголын нийгэмлэг” жилд хоёр удаа тогтмол эрдэм шинжилгээний хурал хийдэг. Үүн дээр цугларсан кэйс, тулгамдаж буй асуудал, хийсэн судалгаануудаа идэвхтэй танилцуулдаг.

-Таны хувь эмчийн карьер  уншигчдад сонирхолтой байгаа болов уу. Мөн хувийн эмнэлгийнхээ талаар мэдээлэл өгвөл?

-Би 1993 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хоёр жил хэсгийн эмнэлэгт /Одоогийн нэршлээр өрхийн эмнэлэг/-т ажиллаж байгаад, дотрын курст суралцсан. Үүний дараа арьс судлалын чиглэлээр магистрантурт элссэн. Арьсны идээт өвчнөөр судалгааны ажил хийж, магистрын зэргээ хамгаалсан.

Харин хувийн эмнэлгээ 2004 оноос хойш ажиллуулж байна. Үүний ташрамд, залуустаа хандаж хэлэхэд, зар сурталчилгаанд автах хандлага их ажиглагдаж байна аа. Эрүүл мэндийн бус, гоёлын бүтээгдэхүүн сонгож хэрэглэж, улмаар суурь асуудлаа хүндрүүлж байгаа нь мэдэгдэж буй. Жишээ нь, батга бол угаагаад л арилчих зүйл биш. Гэтэл зах зээл дээр байгаа бүх савангаар угаагаад үзчихсэн залуус ирж байна. Өөртөө хайртай байж, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэхийн тулд уул суурьтай хандах хэрэгтэй гэдгийг санаарай.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:16

Саыхан ярилцлага болжээ. Орчин цаг үеийн охид бүсгүйчүүдийн хэтрүүлээд бгаа зүйлүүдийг дурдаж

Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:17

Tiimeee haya il tod shuumjilchdeg, buruug ni helchihdeg baiwal zugeer ym shg sanagddag shvv uchir bodold bg nolooldog shvv dee

Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:19

Бүгд л давхраатай, том уруултай байх ёстой юм шиг нэг нэгнээ дуурайгаад яг монгол гэх дүрхээ үнэхээр �##�даж бгаа нь үнэн гэж бодож бна

Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:48

En jyjigchid nas yabaad irheer nyyr am n iy boloh bol aimaar zasal hiisen muum yrytl hamar gee l aimaar chutgur dyrstyyd garah bha er uuriin turhuuruu l baimaar nastai hyn yrchlee deed dood zobhi l yhbee minii bodol shyy

Зочин
Зочин
11 сар 15, 2022 08:54

Бидэнд байг�##�иас өгөгдсөн өгөгдөл гэж байгаа????

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:13

Энэ хүний ярьсантай сан�##� нэг байна шүү.засахаар юмаа бол засуулах нь зөв өө

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:36

Юм хэт ихдэхээрээ л муухай харагддаг. Тунг нь тааруулах хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:54

Гоё харагдах дэндүү амархан зүгээр л инэмсэглэ өөрийнхөөрөө бай гэж дуу хүртэл бна шүү дээ????????????

Зочин
Зочин
11 сар 15, 2022 14:21

Neeh Tom shanaan deer luuvan shig hamar,deer ni bambaisan uruul hiilgechiheer ulam hugshin zavaan haragddag um bna lee shu.

Уншигч
Уншигч
11 сар 15, 2022 14:56

Зөв шүү, дэмжиж байна.

зочин
зочин
11 сар 15, 2022 21:27

маш зөв ярьдаг жинхэнэ шударга эмч байна даа

Зочин
Зочин
11 сар 17, 2022 09:16

Баярл�##�аа ёстой цаг үеэ мэдэрсэн соновчтой түмэнд зөвлөсөн сайхан ярилцлага бна. Өмнөх ярилцлагыг уншсан бас... энэ ярилцлагаас гоо мах ны мэс ажилбар хаг�##�гааны тухай мэдүүштэй зүйлийг нь сайтар ойлгож авлаа...

Maygmardorj
Maygmardorj
11 сар 17, 2022 11:52

GAIHALTAI

Холбоотой мэдээ

Back to top button