Тувалу мета ертөнц рүү нүүх эхний улс болно

Египетэд болж буй “COP27” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцсон Тувалу улсын Гадаад харилцааны сайд улсаа удахгүй живж алга болох бөгөөд энэ аюулаас аврагдах ямар ч аргагүй болсон гэдгээ мэдээлжээ.
Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул тус улс мета ертөнцөд өөрийн улсын тоон хувилбарыг бүтээх ажлыг эхлүүлж байгаа гэж тэрбээр онцолсон байна. Тувалу улс жилийн өмнө дулааралтай илүү үр дүнтэй тэмцэхийг дэлхий нийтэд уриалж байсан удаатай.
Дундаж температур өсөхөд мөнх цэвдэг хайлдаг, гэтэл дэлхийн хаана ч мөс хайлсан бай Тувалу зэрэг арлын улсуудад шууд нөлөөлдөг юм байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнуудын байгаа байдлыг хараад тувалучууд хэн ч туслахгүй юм байна гэдгийг мэдэж авсан бөгөөд улс орноо мета ертөнцөд ч болтугай үлдээхээр шийдсэн нь энэ аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.