Нийгэм мэдээ

Өмссөн хувцсандаа 22 утас нуусан монгол залууг саатуулжээ

Хиагт шалган нэвтрүүлэх боомтын байцаагч нар өмссөн хувцсандаа 22 ширхэг гар утас нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан МУ-ын иргэнийг барьжээ

Буриадын гаалийн хэвлэлийн алба “Хиагт шалган нэвтрүүлэх боомтын байцаагч нар сэжиг бүхий хүрэм өмссөн Монгол Улсын иргэнийг анзаарч, шалгасан.

Шалгалтын явцад тус иргэний хувцаснаас Apple, Samsung маркийн 22 ширхэг ухаалаг утас илрүүлсэн. Хилээр олон тооны утас нууцаар давуулахыг завдсан Монгол Улсын иргэн “Улаанбаатараас Эрхүү хот руу аялал жуулчлалын зорилгоор явж байгаа. Эдгээр утаснуудыг найзууддаа өгөх гэж авч явсан” хэмээн тайлбарласан.

Тус баримтыг үндэслэн шалгаж үзээд Буриадын гаалийн байгууллага уг үйлдлийг хууль бус хэмээн үзэж, захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд хил гаргахыг завдсан барааг хурааж, холбооны өмч болгох хэлбэрээр шийтгэх шийдвэр гаргасан” гэж мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тооно тооноор нүүрс бүртгэлгүй гаргадаг хил гаалийнхан яасанч соргог болоов дэ

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

за яришигаа оросууд алийгаа алдаж байж зүгээр оруулчихгүй дээ худлаа хурааж авах шалтаг болж дээ тэгээд гаалийхан нь өөрсдөө авна даа

Зочин
Зочин

Монголын кармааны хулгайч байна. Монгол талын цагдаагийн газарт мэдэгдэж хамтарч ажиллах хэрэгтэй. Юун хураах вэ. Шуналтай оросууд ингээд хулгайчийн өмчин дээр ажилладаг арчаагүй

Зочин
Зочин

Medeegee uursduu haij olood bichij bmar ym oo

Холбоотой мэдээ

Back to top button