А.Болормаа агсан дүүгийнхээ хэргийг дахин хаасныг сонсоод маш их хямарсан байжээ

2021 оны зургаадугаар сард МУ-ын иргэн А.Доржсүрэн гэдэг залуу БНСУ-д хөдөлмөр эрхэлж байх үедээ учир битүүлгээр сурагггүй болж, улмаар хориод хоногийн дараа амьдарч байсан байрнаасаа амиа алдсан байдалтай олдсон. Тэрээр амь насаа алдахынхаа өмнөхөн Монголд байгаа гэр бүл рүүгээ Солонгос ажил олгогчоосоо цалингаа авч чадахгүй байгаагаа чатаар бичсэн байдаг.
Тухайн оноос хойш талийгаачийнхаа амь насаа алдсан учир шалтгаан, үнэн мөнийг олуулахаар түүний ээж, төрсөн эгч хоёр нь уйгагүй явсан. Хамгийн харамсалтай цаг бусаар эндсэн дүүгийнхээ учир битүүлэг үхлийн хэргийг шийдүүлэхээр тэмцэж явсан А.Болормаа бүсгүй 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр амь насаа алджээ.
Энэ талаарх цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээлэлд "2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэжээ. Харин ар гэрийнхэн нь эх сурвалжид "зүрх нь зогссон" гэх дүгнэлт гарсан гэж хэлжээ.
Талийгаач эмэгтэй ээжээсээ хоёулаа. БНСУ-д амиа алдсан залуу бол түүний ганц дүү байсан. Тийм ч учраас хорвоо дээр хоёулхнаа юм чинь би л дүүгийнхээ төлөө явж хэргийг үнэн зөвөөр шийдүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ.
Бид энэ удаад тухайн хэргийн явцын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.
А.Болормаа агсан 2023 оны 11 дүгээр сард БНСУ-д очсон. Хэрэг нь хаагдсан гэсэн учир гомдол хүсэлтээ дахин өгсөн. Гэвч Монголд ирээд удаагүй байхад нь хэргийг дахин хаасан тухай дуулснаар маш их хямрах болжээ.
Харин Монгол дахь нөхцөл байдлын тухайд ГХЯ болон ХЗДХЯ-нд удаа дараа хүсэлт гаргаж, иргэнээ хамгаалаад гомдол гаргаад өгөөч гэхэд "Бид хэрэг шийддэг цагдаа биш" гэсэн байр суурь илэрхийлээд, өмгөөлөгч томилж өгсөн. Гэвч өмгөөлөгч нь асуудлууд дээр нь маш удаан ажиллаж байсан тул солиулах хүсэлт гаргасан. Үүний дараа өмгөөлөгч нь "чамайг олон юм яриад явбал тарьчихна шүү" хэмээн сүрдүүлсэн.
Талийгаач ойр дотныхондоо арай ч намайг тарьчихгүй байлгүй дээ хэмээн ярьж байжээ. Эдгээр үйл явдалтай нь зэрэгцээд холбогдох яамд бүсгүйг үүдээрээ ч шагайлгахаа больсон. Бүх хаалга дээрх хамгаалалтын ажилтнууд "таныг оруулахгүй байх тушаал гарсан" гэж хэлдэг болчихсон. Цагдаад дуудлага өгч хүсэлт гаргахад нь мөн л үл ойшоосон байдалтай хандсан. Эдгээр үл хайхрал дунд тэрээр маш ихээр стресстэж, сэтгэл санаагаар унаж аргаа барахдаа "Би та нарыг дийлэхгүй юм байна. Ядаж миний дүүгийн хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн 12 сая воны цалинг аваад өгөөч" гэж гуйж байжээ. Мөн тэрээр сүүлийн үед хийсэн лайвууддаа надад ямар нэгэн муу зүйл тохиолдвол, би эрсдэлд орвол энэ хэрэгтэй холбоотой шүү хэмээн хэлдэг байжээ.
Тийм ч учраас талийгаачийн ар гэр тухайн өмгөөлөгч болон хэрэг гарах үер БНСУ-д консулаар ажиллаж байсан нэр бүхий иргэд дээр гомдол гаргахаар болжээ.
Цор ганц дүүгийнхээ амь насаа алдсан хэргийн үнэн мөнийг олох гэж настай ээжийгээ хөтлөн БНСУ-ын ЭСЯ-ныханд хөөгдөж, цагдаа нарт нь зодуулж хүртэл явсан түүний ард өнөөдөр настай ээж нь торойгоод ганцаар үлдлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солонгос хүүхний бөгсийг илсэн Одбаярыг Солонгосчууд яаж үзэн ядаж хуулийн хариуцлага хүлээлгэж байв. Түүнд нь Монголын төр уучлал гуйж 18 сая вон ч билүү төлбөр төлж авч ирээд ҮХЦ-д нь ажиллуулж л байсан. Гэтэл Малайзад амиа алдсан Алтантуяа , Солонгост амиа алдсан энэ залуу гээд жирийн ард иргэдийг нохойноос дор үзэх юм. 90 оноос хойш гадаадад амиа алдсан нийт иргэдийн ар гэрийнхэн нэгдэж бослого гаргаж МАН АН-ын түрэмгийлэгчдээс хохирлоо гаргуулах хэрэгтэй.
Тэр өмгөөлөгч ямар учиртай хүн бэ? Тарина гэдэг нь аллага уу? Сайн шалгах хэрэгтэй
Яаав ч зүгээр биш Гадны нөлөө байгаа байх Сэжигтэй
Жирийн хүмүүст ийм л хатуу ханддаг харанхуй нүх шиг нийгмийг энэ 30 жилд цогцлоож дээ
Монгол төрөөс жирийн иргэнээ гэх сэтгэл гаргах ухаан хэзээ тодрох вэ
viliin vr n hohiroison.hergiig shiidehgvi zugtaasan hvmvvst ochno.vhsen hvmvvs.2 hvvhdee aldsan eejiin godol ta nart hvrne
Тэгвэл ч бас учиртай юм байна. Уг нь тэдэнд тэгж хүн сүрдүүлэх ямар ч шаардлагагүй. Яана даа ээж нь ? Сэтгэл санаагаар унахгүйг хичээгээрэй.
ydarsan irgediinhee gomdol tsuhruliug vl oishooj vhel hagatsliin sonsoogui ym shig bdg.vnendee hulgaich awligachin nowshnuud ym.
Suns bolood amar amaglng olohgui gomdoltoi bga humuusiig n tarchlaah biz hoorhiidoo emegneltei harmsch bn
Их хүн муутай өмгөөлөгч таарсан бна тэр өмгөөлөл хүссэн иргэн ээ яахаараа тарина гэж сүрдүүлсэн байхав ???? Анхаарах л асуудал бна.
Тэр өмгөөлөгч, гадаад хэргийн яам, ер нь төр энэ хүний төлөө юу ч хийгээгүйн үнэхээр харамсалтай. Үнэн мөнийг олох учиртай