Нийгэм мэдээ

Малчдыг "хайрласан" махны экспорт ААН-үүдийг хохироож байна

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч эхэлсэн. Улмаар уг махыг Иран руу экспортлох ажил өрнөж байгаа юм.

Тухайн компаниуд орон даяар 26 цэгт хонь, хонины мах борлуулах хүсэлтэй иргэдээс шаардлага хангасан хонины махыг кг-ыг нь 8500 төгрөгөөр үнэлэн авч буй. Мах бэлтгэгч ААН-үүд өдөрт дунджаар 500-1000 хонь хүлээн авч ажиллах хүчин чадалтай ажиллаж байгаа.

Гэвч малчдыг цагийн зутрууг хохирол багатай даван туулуулах зорилготой уг төсөлд ААН-үүд хохиролтой даван туулахаар нөхцөл байдал үүсчээ.

Учир нь хонины мах шаардлага хангахгүй, чанар муутай тэр тусмаа төвийн бүсээр 14-15 кг-тай гулууз гарч байгаа учраас буцааж байгаа гэнэ. Малчид өөрсдөө 18-20 кг гарна хэмээн авч ирж байгаа ч нядлахаар шаардлага хангахгүй байгаа нь бизнесмэнүүдэд хүндээр тусч байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

14-15кгтай мах захын төлөгний л махны жин шүүдээ

Зочин
Зочин

Дотоодынхоо үнээс хямдхан өгдөг гэсэн үү?

Холбоотой мэдээ

Back to top button