Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: ХҮН-аас Оюу толгой төслийн талаар мэдээлэл хийнэ

11 дүгээр сарын 25-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

11.00 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ЦЕГ, JCI байгууллагын удирдлага тамхины хор хөнөөлийг бууруулах “Хор баяртай” төслийн санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 89098660, 88084396

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд АН-ын Шинэчлэлийн залуус, аймаг дүүргийн АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99073303

11.00 цагт ШӨХТГ-аас өөрийн байрандаа сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулна. Утас: 51262345

12.00 цагт “Корпорэйт конвеншн центр”-т Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын ёслол болно.

14.00 цагт Үндэсний номын санд “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99122446, 99261619

Төрийн ордонд

УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН”-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Их танхимд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт ХҮН-аас Оюу толгой төслийн талаар мэдээлнэ.

11.30 цагт “Монгол туургатан төв холбоо”-ноос “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” сэдвээр мэдээлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button