Нийгэм мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд баривчлагдахдаа гурван цагдааг машинаар мөргөжээ

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг гэмтээжээ. 

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ сарын 12-ны 02:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулжээ.

Тухайн үед тухайн этгээд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зугтахдаа цагдаагийн гурван алба хаагчийг мөргөж гэмтээн, ойролцоо байсан гурван тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ОВОО ГАР ЮМАА ЭР ХУРГА ГҮҮД

Зочин
Зочин

Бууд

Холбоотой мэдээ

Back to top button