Нийгэм мэдээ

Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Өчигдөр буюу сарын 12-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээлсэн юм.

Тодруулбал, 32-33 насны З, Б нар өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн каннабис ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

  • Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийг: 3.1.байнга тогтвортой; 3.2 улсын хилээр нэвтрүүлж; 3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Кккк
Кккк

Хуулийн этгээд гэдэг чинь цагдаа поркурор нар гуйцэтгэх ажилын халхавчаар нууц мэдээлэгч нараараа дамжуулан олж зарж борлуулсан бол торгуулиад өнгөрөн гэсэн үг болж бна уу тэгвэл ч хар тамхи хэлээч дарагдахгүй улам л их хар тамхичид адтай болж хуулийхан баяжихнээ түй

Холбоотой мэдээ

Back to top button