Нийгэм мэдээ
Явган зорчигчдод зориулсан лед гэрлэн гарцыг гурван байршилд суурилуулжээ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган зорчигчдод зориулсан лед гэрлэн гарцыг гурван байршилд суурилуулж байгаа юм байна.
Энэ нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангагдана хэмээн үзэж байгаа аж. Одоогоор Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна. Тодруулбал,
- Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц
- Төв шуудангийн уулзвар
- Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна.
Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулах аж.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэгтэй зүйл хийсэн хүмүүст маш их баярлалаа