Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

А.Ариунзаяа: Чуулган тасалсан гишүүдийн цалинг хасаж, иргэдээс уучлалт гуйлгана

УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.

-Ёс зүй, дэгийн байнгын хороон дээр намрын чуулган хааж гишүүдийн ирцийн нэгдсэн дүн мэдээ гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдсан байсан. Тэр ёс зүйн хариуцлага нь юу байх вэ?

-Гишүүн бүр хоёр байнгын хороонд харьяалагддаг. Миний хувьд Ёс зүй, дэгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагддаг. Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Хуралдаанаар ёс зүйн хорооны тайланг сонссон. Хуулийн дагуу байгуулсан Ёс зүйн хороо Монгол Улсын хэмжээнд төрийн алба хаагчидтай холбоотой тухайн байгууллагууд дээр ирсэн гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн. Ямар гомдлууд ирсэн талаарх тайланг хэлэлцсэн. Энэ хурлын дараа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Ёс зүйн асуудлыг УИХ-ын гишүүд хамгийн түрүүнд өөрсдөө үлгэрлэн харуулж, өөрсдөө үлгэр дуурайлал болох ёстой” гэж сануулаад “Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын хүрээнд чуулган хаагдаж байгаатай холбоотойгоор гишүүдийн ирцийг гаргаж хариуцлага тооцох гишүүдийн мэдээ мэдээлэл тайлан нэгтгэлийг гарга” гэж надад даалгасан. Гишүүдийн ирцтэй холбоотойгоор бас Д.Амарбаясгалан дарга парламентын шинэчлэлийн хүрээнд чуулганы хуралдаанд суусан гишүүдийн ирцийг тухай бүрд нь нээлттэй парламент.мн дээр байршуулж байх тогтоол баталсан. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон иргэд, сонгогчид ч гэсэн миний төлөөлөл болж сонгогдсон гишүүд чуулганы хуралдаандаа яг оролцож байна уу. Гадаад томилолттой байна уу, дотоод томилолттой байна уу, өвчтэй байна уу, тасалсан байна уу гэдгийг тухай бүрд нь харах боломжтой болсон.

Харин гишүүдийн ирцийн асуудлыг хоёр бодлогын бичиг баримтаар зохицуулна. Нэгдүгээрт УИХ-ын тухай хууль. УИХ-ын тухай хуульд хэрэв тухайн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаандаа оролцоогүй бол тухайн өдрийн цалинг нь өгдөггүй. Тиймээс цалин нь хасагдаж бодогддог гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм гэж байгаа. Ёс зүйн дүрмийнхээ дагуу тухайн жилдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын тав хоногоос хэтэрсэн цагаар буюу 40 цаг болон түүнээс илүү хугацаанд ажлаа тасалсан тохиолдолд хариуцлага тооцож Ёс зүй, дэгийн байнгын хороогоор тухайн асуудлыг хэлэлцэнэ гэсэн эрх, үүрэг бий.

Энэ эрх үүргийнхээ хүрээнд тухайн гишүүдэд нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт сонгогчдоос уучлал гуйлгах, гуравдугаарт зургаа хүртэлх сарын цалинг нь 20 хүртэлх хувиар хасах боломжтой байдаг. Намрын чуулган хааж гишүүдийн ирцийн нэгдсэн дүн мэдээлэл гарсны дараа тухайн жилд 40 цагаас дээш чуулганаа тасалсан гишүүдийн асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэх тайланг бэлтгэх ажлыг хийнэ.

-УИХ-ын дарга гишүүдийг чуулгандаа суухгүй байгаа асуудлыг энэ намрын чуулганаар олон удаа ярилаа. Мөн гишүүдийн ирцийг идэвхжүүлэх үүднээс чуулгандаа идэвхтэй суудаг гишүүдийг урдуур суулгах, урамшуулах тухай дурдаж байсан. Энэ ажил хэрэг болох уу?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өмнө нь ЗГХЭГ-ын дарга байхдаа Германы парламентад очиж Бундестагийн дэгтэй танилцаж байсан юм. Бундестагийн парламентын дэг дээр түрүүлж ирсэн, идэвхтэй байгаа гишүүд нь урдуураа сууна гэсэн дэг байдаг. Тэр нь ямар ач холбогдолтой гэхээр манайх шиг хүн болгон үг хэлэх эрхгүй зөвхөн урдуур суудаг хүмүүс нь үг хэлэх боломжтой учир гишүүдийн идэвхийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Харин манай чуулган дээр урдуур хэн суудаг вэ гэхээр хамгийн олон сонгогдсон гишүүд болон байнгын хорооны дарга, удирдлагууд суудаг. Тиймээс далд агуулгаараа парламент дотор далд явж байгаа албан тушаалын эрэмбийг ирцийн асуудалтай нь ярина гэдэг утгаар идэвхтэй чуулгандаа ирдэг гишүүдийг урдуур суулгая гэж хэлсэн байх.  

-Чуулган тасалсан гишүүдэд хариуцлага тооцчихлоо. Гэхдээ гол нь ирцээ сайжруулах нь чухал. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Шийтгэлийг нь чангаруулах ч юм уу. Ёс зүй талаас нь авах өөр арга хэмжээ бий юу?

-Чуулган тасалсан гишүүдэд ийм л арга хэмжээ аваад болоо юу. Дахиад ирэхгүй бол яах юм гэдэг асуудлыг ярьж байх шиг байна. Өмнөх парламентуудын гишүүдийн ирцийг хараад үзэхээр ямар ч хариуцлага тооцогддоггүй. Ер нь нэг тийм хаалттай. Хэзээ хойно нь мэдээлдэг байсан. Харин одоо нэг дэвшилт гарсан нь ямар ч байсан бид ирцийг нь өдөр тутам мэдээлдэг болсон явдал. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын хяналт гэхээс илүүтэй иргэд сонгогч хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө бүх мэдээлэл нээлттэй байгаа учир бултах ямар ч араггүй болчхож байгаа юм. Тэгэхээр ёс зүйн шийтгэл авахаас гадна тухайн гишүүнийг иргэд сонгогчдын өмнө үүргээ биелүүлэхгүй байгаа гэж үзэх боломж нээлттэй болж байна гэсэн үг. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байна. Хуулиараа эргүүлэн татах цөөхөн хэдэн заалтаар хуульчлаад өгчихсөн байдаг учраас ирцтэй холбоотойгоор эргүүлэн татах нөхцөл яг одоогийн хууль тогтоомжоор бол байхгүй. Сануулах болоод цалин хасах, иргэдээс уучлал гуйлгах боломж нь бол байгаа.

-Засгийн газрын эсрэг байр суурь илэрхийлсэн сайд нарт Ерөнхий сайд хариуцлага тооцно-

-Ирцнээс өөр ямар ямар хэлбэрт гишүүдэд хариуцлага тооцох вэ. Засгийн газрын эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдтэй бас ёс зүйн хариуцлагын асуудал ярина гэсэн байсан?

-Ёс зүй, дэгийн байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаад хоёр хуулийн хүрээнд журам баталсан. Энэ журамд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд хэрхэн яаж оролцох вэ гэдэг журмыг УИХ-ын тухай хууль болон Засгийн газрын тухай хуулийг дагаж гаргасан. Засгийн газрын тухай хуульд Засгийн газар нэгдсэн нэг бодлоготой байна. Энэ хуулийн хүрээнд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүн аливаа чуулганы хуралдаан болон байнгын хороон дээр Засгийн газраас гаргасан нэгдсэн шийдвэрийн эсрэг байр суурийг илэрхийлэхгүй гэж заасан. Энэ нь Засгийн газар сайдаар ажиллаж байгаа болохоор амаа үдүүлээд байгаа зүйл огт биш. Засгийн газрын хуралдаан дээр, Засгийн газрын хуралдаанд орохын өмнө сайд нар саналуудаа гаргаад, нэгтгээд хамтын шийдвэр гаргаж байгаа бол яг энэ шийдвэрийнхээ дагуу эргээд чуулганы хуралдаанд оролцох ёстой гэдэг асуудлыг давхар УИХ талаас журмаар оруулж ирж байна гэсэн үг. Засгийн газрын гишүүн нэгэнт Засгийн газраас асуудал оруулж ирж байгаа бол өөрөөсөө асуулт асуухгүй харин санал хэлж болно гэдэг заалт байгаа. Хэрэв үүнийг мөрдөхгүй байвал Засгийн газрынхаа оруулж ирж байгаа шийдвэр дээр “би чуулган дээр сайдын хувьд биш. УИХ-ын гишүүний хувьд асуулт асуумаар байна. Засгийн газар дээр ийм шийдвэр гарсан ч гэсэн би сайдын хувьд биш. УИХ-ын гишүүний хувьд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлмээр байна гэж шүүмжлээд, эсэргүүцээд байгаа нь ёс зүйгүй бөгөөд Засгийн газрын хуулиа зөрчиж байгаа учраас бас сануулах болон тухайн сайд, гишүүдэд хариуцлага тооцуулах саналыг Ерөнхий сайдад өгнө.

Ингэснээр Засгийн газрын сайд нарт тэднийг томилсон хүн болох Ерөнхий сайд л хариуцлага тооцдог байх ийм журмыг хариуцан ажилласан.

-Ажиллах хүч нэмэгдэж байгаа ч хүний нөөцийн хомсдолын асуудал томорсоор байгаа-

-Олон Улсын эрсдэлийн судалгаагаар Монгол Улсад ирэх хоёр жилийн хугацаанд хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлээр ажиллах хүчний хомсдол, ур чадварын дутагдал нэрлэгдсэн байна. Бидний нүдэнд хамгийн том эрсдэл болж харагдаж байгаа агаар, хөрсний бохирдол эрчим хүчний асуудал үүний дараагаар орсон байгаа юм. Статистикаас харахад ажиллах хүчний нөөц нэмэгдсэн ч ажлын хомсдол байсаар байна. Таны хувьд Статистикийн үндэсний хорооны даргаар ажиллаж байсан. Мөн Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд байсны хувьд уг асуудлыг хэрхэн харж байна?

-Олон улсын эрсдэлийн судалгаа хаанаас ямар асуумжаар гарсан байна гэдгээс хамаараад уг асуудлыг сайн нягталж үзээд ярихгүй бол болохгүй. Уг нь ажиллах хүчний оролцоо харьцангуй нэмэгдэж байгаа буюу ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс нь ковидын дараах үеэс нэмэгдэж энэ онд ажиллах хүч 68 хувьтай байгаа. Хөдөлмөрийн нөөц хомсдолыг аваад үзвэл нэг талдаа нээлттэй ажлын байр их байгаа. Нөгөө талдаа ажил хайж байгаа иргэд ч бас их байгаа. Гэхдээ эрэлт, хэрэгцээ хоёр хоорондоо нийцэхгүй байгаа юм. Маш олон залуус их дээд сургуулийн диплом өвөртөлж, оффисын ажлын байр хайгаад байдаг. Гэтэл бүтээн байгуулалтын үед дээд сургуулийн боловсролтой гэхээс илүүтэй мэргэжлийн боловсрол эзэмшсэн ажилчин хүмүүс эрэлт хэрэгцээтэй байна. Ингээд л эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гараад байгаа. Тэгэхээр магадгүй бид одоо их дээд сургуулиудыг шүтэхээс илүүтэй мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэх тал дээр анхаарах ёстой гэсэн үг. Энэ бол маш том бодлогын асуудал. Ямар ч байсан хүн ам талаасаа ажиллах боломжтой иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч нөгөө талдаа байгаа ажлын байрууд нь өөр мэргэжилтэн шаардаад байна.

Яг энэ ажиллах хүчний дутагдал дээр төр засгийн зүгээс ахмадын чиглэл дээр авч хэрэгжүүлж байгаа бодлого нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ААН байгууллагууд 50-аас дээш ажилчинтай бол 2 хувьд нь ахмад настныг ажиллуулна гэдэг хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл байгууллага 50 хүн тутамд нэг тэтгэвэрт гарсан хүнийг ажиллуулах үүрэгтэй. Ингэснээрээ тухайн ажилтан НДС-аас тэтгэвэр тогтоолгосон бол НДШ-ийн 8.5 хувийг төлөхгүй байж болно. Үндсэндээ ажил олгогч 8.5 хувийг төлөхгүй. Ажилтан 8.5 хувийг төлөхгүй гэсэн үг. Нэгэнт бид ажиллах хүчний хомстолтой байгаа тул аль болох нөөц боломжоо ашиглах хэрэгтэй гэдэг үүднээс хуульд ийм өөрчлөлт оруулсан.

-Адчилсан зарчим нь илүү үйлчилдэг парламент болж байна-

-Анхны 126 гишүүнтэй парламент хуралдаж, намрын чуулган хаалаа. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?

-Энэ намрын чуулган их онцлог байлаа. Нэгдүгээрт анхны 126 гишүүнтэй парламент байсан нь. Хоёрдугаарт сонгуулийн холимог тогтолцоогоор жагсаалтаас болон тойргоос гишүүд сонгогдсон нь. Гуравдугаарт эмэгтэйчүүдийн оролцоо өмнөх жилүүдээс өндөр буюу 27 орчим хувь буюу 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь шинэ парламентын онцлог болсон. Өмнө нь 76 гишүүн байсан. Одоо 126 гишүүн болж байгаа учраас нэн ялангуяа жагсаалтаар орж ирж байгаа хүмүүсийг намууд дэвшүүлэхдээ салбар салбарын төлөөлөл гэж оруулж ирсэн учраас эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тухайн салбарын эрх ашгийг илүү гүнзгий судалж ярьдаг гишүүд олон болсон байгаа нь харагдаж байгаа. 126 гишүүнээс 81 нь шинэ. Өмнө нь асуудлыг цөөхүүлээ хурдан шийддэг байсан бол одоо илүү олуулаа асуудлыг удаанаар нээлттэй хэлэлцэж ардчилсан зарчим нь илүү үйлчилдэг парламент болж байна гэж харж байгаа. УИХ-ын тухай хуулиараа шинэ парламент бүрдэнгүүт урьд нь өргөн барьсан байсан хууль тогтоомжууд бүгд хууль санаачлагч руугаа буцдаг зарчимтай. Гэхдээ бид шинээр өргөн барьсан хуулиудыг хэлэлцэхээс илүүтэй Засгийн газрын хөтөлбөр өмнөх үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг энэ парламент хэлэлцлээ. Мөн Засгийн газраас оруулж ирсэн төсвийг буцааж, дахин хэлэлцэх маягаар зөвхөн төсөв дээр гэхэд таван удаа нэлээд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, ямар ч алдагдалгүй төсөв баталсан онцлогтой намрын чуулган боллоо.  Бас нэг онцлох зүйл нь магадгүй Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, шинэ гишүүд олноор орж ирсний үр дүнд олон жил гацсан томоохон мега төслүүдийг урагшлуулахыг зорьж энэ намрын чуулганд багтаж бид гурван том төслийг эхлүүлэх боломжтой болсон нь онцлог юм болов уу даа л гэж харж байна.

-Таны хувьд энэ намрын чуулганд ямар ажлуудыг хийж амжуулав?

-УИХ, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаануудад идэвхтэй оролцож ямар нэгэн хоцрогдолгүй, таслалтгүй гишүүдийн тоонд орсон. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлсэн шинэ бодлого нь парламентын төгөлдөржилтийн бодлого байсан. Энэ хүрээнд 54 ажлын хэсэг байгуулж гишүүн бүр таваас доошгүй ажлын хэсэгт орж ажиллах хуваарилалт бүхий тогтоолыг парламент бүрдмэгц гаргасан. Үүний дагуу миний хувьд БНМАУ-ын үйлдвэрчний эрхийн хуулийг шинэчлэх тухай ажлын хэсгийн ахалсан. Мөн миний өмнө нь ажиллаж байсан салбартай холбоотой буюу Хөдөлмөр нийгэм хамгааллын салбартай холбоотой Хөдөлмөрийн тухай хууль, Асаргааны тухай зэрэг хуулиудын ажлын хэсэгт орж ажилласан.

-Хаврын чуулганаар ямар хуулийн төслүүд оруулж ирэхээр төлөвлөж байгаа вэ?

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг бид өмнөх долоо хоногт баталсан. Мэдээж шинээр орж ирж байгаа хуулиудаас гадна гишүүд ч гэсэн өөрсдөө тухай бүртээ ажиллаж өргөн барих хуулиуд байгаа. Бидний хувьд БНМАУ-ын үйлдвэрчний эрхийн тухай хуулийг өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн миний хувьд статистикийн байгууллагыг дөрвөн жил удирдан ажилласан хүний хувд хуулиа шинэчлэх ажилд гар бие оролцъё гэсэн үүднээс Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оролцоно. Түүнчлэн Даатгалын салбар зэрэг хуулиуд дээр анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2025 09:55

Дураараа б�##�бигар уу

Зочин
Зочин
1 сар 27, 2025 10:20

Чуулгандаа суугаагүй гишүүдийн юун ц�##�ин, эргүүлэн татахаар хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 27, 2025 11:18

Хур�##�дөа суудаггүй гэдэг нь ажлаа тас�##�ж байна гэмэн үгээ. Иймээс хурлыг 3 ба түүнээс дээш удаа таслагчдыг их хурлаас эгүүлэн татах хуулийг нэн яар�##�тай батлуулах хэрэгтэй шүү Ариунзаяа гишүүнээ!!!

Зочин
Зочин
1 сар 27, 2025 11:55

Хээ тэдэнд УИХ-ын гишүүний ц�##�ин юу юм! Ёстой яршиг л бна гэх байлгүй!
Бүрэн эрх тэй нь л ярих хэрэгтэй!!!

Зочин
Зочин
1 сар 27, 2025 13:27

Ц�##�ин нөлөөлөхгүй дээ. Ер нь бол жирийн хүмүүс ажлаа таслаад байв�##� х�##�даг биз дээ. Эргүүлж татдаг л болмоор юм. Гол ажлаа хийхгүй юм бол үхсэнээ хийж гишүүн болдог юм б�##�ай юмнууд.

ЗОЧИН
ЗОЧИН
1 сар 27, 2025 13:51

ЭНЭ БАЛАЙ АВГАЙ ДАНДАА ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ ЯРЬЖ ГАРЧ ИРНЭ. ӨӨР ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ. ХУДЛАА ХЭНХЭГ ГАР.

Зочин
Зочин
1 сар 27, 2025 20:45

Женкогоор оролдож байж муугаа үзэв дээ !

МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
1 сар 27, 2025 21:49

Чуулган ,байнгын хороо,ажлын хэсэг гээд наад 126-гийн Үндсэн ажил.Ажлаа тас�##�б�##� авдаг арга хэмжээ өөр байх ёстой.Ш�##�тгаангүй 3-5 удаа бол Шууд эгүүлэн татах хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлчих.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:20

Аан-д бас хажуугаар нь төрийн �##�банд авч шинэ улсуудаа даг�##�дуулж мэргэшүүлэх хэрэгтэй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button