Оросын хэвлэлд: Монгол Улс өнөөдөртөө шатахууны асуудлаа Москвад "даатгуулсан" ч маргааш хэрхэх вэ...

2025 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн ОХУ-ын Засгийн газраас бензиний экспортод шинэ хориг тавьсан нь хэрэгжиж эхлээд байна. Уг хориг нь түр хугацааны хориг хэмээж байгаа бодит байдал дээр зах зээлийн байнгын нөхцөл байдал болчихоод байгаа билээ. Зуны улиралд Оросын шатахууны хэрэглээ оргилдоо хүрч, мөн нөгөө талаар нефтийн үйлдвэрүүд засварт орохтой зэрэгцэн эрэлт нэмэгдсээр байгаа учир ийм шийдвэр гаргахад хүрэв.
-Монгол Улс өөрсдийн нефтийн үйлдвэрээ барьж, импортын хараат байдлаа бууруулах нь чухал-
Зарим улс орнуудад ОХУ-ын экспортын энэ хориг үйлчлэхгүй. Тухайлбал, Монгол Улс Засгийн газраас гаргасан шатахууны экспортын хоригт өртөөгүй нь "сайн харилцааны илэрхийлэл" гэхээсээ албан ёсны тохиролцооны үр дүн юм. Монгол Улс нь Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орон биш ажиглагч орон хэдий ч энэ онд чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийсэн билээ. Энэ гэрээний дагуу Монгол руу хийгдэх шатахууны нийлүүлэлт экспортын түр хоригт хамрагдахгүй бөгөөд энэ нь Монголын хувьд ашигтай байр сууринд байгааг харуулж буй.
Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал бол эмзэг сэдэв төдийгүй шатахууны хэрэгцээгээ импортоор, тэр дундаа 90 гаруй хувийг нь ОХУ-аас нийлүүлдэг. Ийм өндөр хамаарлын улмаас аливаа тасалдал, квот, захиргааны шийдвэр нть тус улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. 2021 онд Оросын дотоод хэрэгцээнээс үүдэн бензиний экспорт огцом буурснаар Монголд хомсдол үүсэж, үнэ хөөрч, шатахуун түгээх станцууд дээр хөл хөдөлгөөн ихсэж байв.
Тэр үеэс хойш хоёр улсын эрх баригчид илүү тогтвортой нийлүүлэлтийн схемийг бий болгохыг хичээж ирсэн. 2023 онд “Роснефть” компани Монголын талтай шууд гэрээ байгуулсан нь гэрээний нарийн заалтууд нь нийтэд ил биш.
Урт хугацааны, тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой байсан. Шатахууны дотоодын эрэлт нэмэгдэж, автомашины тоо өсөж, зам барилга болон ложистикийн хөгжил энэ улсад эрчимжиж байна. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний салбарт нь томоохон шинэчлэл өрнөж буй нь Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр барьж, импортын хараат байдлаа бууруулах зорилгтой юм.
Уг үйлдвэрийн хүчин чадал нь жилд 1.5 сая тонн нефть боловсруулах бөгөөд үүнээс 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель гарган авна гэж тооцоолжээ. Энэ нь дотоодын эрэлтийг 70 хүртэл хувиар хангах боломжтой. Энэхүү “Dornogovi Oil Refinery” буюу “Oil Refinery Project” нь Энэтхэгийн Засгийн газрын зээлээр санхүүжиж буй бөгөөд нийт өртөг нь 1.2 тэрбум доллар. Барилгын ажлыг Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructures Ltd (MEIL)” компани гүйцэтгэж байгаа аж.
Анхны төлөвлөгөөгөөр үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч хугацаа удаа дараа хойшилж, одоо 2027–2028 он болж хойшлогдоод байна. Энэ төсөл Монголын эрчим хүчний салбарт шинэ эрин эхлүүлэх чухал үйл явдал болох юм. Гэвч бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй энэ үед Оросоос шатахуун тасалдах нь ноцтой үр дагавартай.
-Оросоос Монгол руу шатахуун нийлүүлэх нь ашиг олох бус "зөөлөн хүчний" хэрэгсэл юм-
Оросын гаргасан экспортын хоригт Монголыг хамруулаагүй нь ойрын хэдэн сар ямар нэгэн хомсдол үүсэхгүй гэсэн баталгаа болж байна. Түүнчлэн Монгол руу нийлүүлж буй бензиний үнэ нь Оросын дотоодын үнээр, дэлхийн зах зээлийн үнээс хямд, зарим тохиолдолд өөрийн өртгөөс ч доогуур байдаг. Тухайлбал, АИ-95 бензиний дундаж үнэ 7-р сард түүхэн дээд хэмжээнд хүрч, тонн тутамд 76,293 рубль буюу 962 ам.долларт хүрсэн.
ОХУ-ын хувьд Монгол руу шатахуун нийлүүлэх нь ашиг олох зорилготой биш, харин “зөөлөн хүчний” хэрэгсэл. Энэ нь Монгол Улстай худалдаа, улс төрийн аль аль талын нөлөөг хадгалах боломж олгодог. Тус бүс нутагт Бээжингийн өрсөлдөөн нэмэгдэж, Барууны орнуудын нөлөө тэлж байгаа энэ үед тогтвортой хоёр талт харилцааны бүхий л боломжийг чухалчлах нь ач холбогдолтой.
Энэ тохиролцоо одоогоор хоёр талд ашигтай байгаа ч зарим сул талтай. Оросын дотоодын шатахууны зах зээл хэдэн жилийн турш дэнжигнэж, үнэ өсөх үед экспортын хязгаарлалт идэвхжсээр байх болно. Энэ нь улирлын шинжтэй “байнгын” үзэгдэл болоод буй. Монгол Улс одоохондоо энэ эрсдэлийг тойрч гарч байгаа ч Оросын нөөцөд хэт хамааралтай байдал нь цаашид тус улсын эдийн засагт асуулт дагуулсан хэвээр байх юм. Хэрэв ОХУ-д дотоод хямрал үүсвэл, нэн түрүүнд дотоод хэрэгцээгээ хангахад л анхаарна.
Тиймээс Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрээ аль болох хурдан ашиглалтад оруулах нь улам бүр чухал болж байна. Хэдийгээр үйлдвэр баригдсаар байгаа ч шатахуун өнөөдөр, маргааш хэрэгтэй хэвээр. Иймээс Оросын гаргасан хоригийн Монголыг чөлөөлсөн шийдвэр нь зүгээр нэг захиргааны шийдвэр биш, харин эдийн засгийн тогтвортой байдлын асуудал юм. Шатахуун нь тариалан, барилга, ложистик, шатахуун түгээх станцууд гээд бүхий л салбарт бараа, үйлчилгээний үнэд шууд нөлөөлж байгаа.
Монгол Улс түр хугацаанд “даатгагдсан” байж болох ч нефтийн аюулгүй байдал нь өнөө ч Москвагийн шийдвэрээс хамааралтай хэвээр байна. Өнөөдөр Монголд хэрэгтэй, тогтвортой байдал нь хангахдах шийдвэр гарч байгаа ч маргааш юу болохыг геополитикийн гэхээсээ Оросын шатахуун түгээх станц дээрх нөхцөл байдал шийдэх болчихоод байгаа билээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Сибирский Экономист
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 жилүүдээ тэмдэглээд л хөөрцөглөөд л байна.
Энэ хугацаанд шатахууны асуудлаа шийдсэнгүй яаж чадав аа. Ядаж ганцхан үйлдвэр барьчихгүй.юу байна нефть бна.
Орос кранаа хаахад л өнгөрөө шүү дээ.
Том хар жийптэй, том хар гүзэнтэй дарга нар юу бодож ирсэн бэ
Ах нар биднийг хаяхгүй хүн чанартай улс харин хатсан хуурс үүл юу гж хуцах бол
Нефть боловсруулах үйлдвэр нь урагш ахидаггүй, Хүрэлсүх өөрийн найзыг даргаар нь тавьсан чинь нөгөөх нь мэргэжлийн биш, бас л нэг авилгач. Ингээд үйлдвэр ч үгүй, нефть ч үгүй таг.
Ядаж байхад б�##�ай хар энэтхэгүүд нь маш з�##�хуу, ажлыг түргэн шуурхай хийдэггүй, цаг нөгцөөж суудаг гэж сонссон. Гадаадаас ирсэн мэргэжилтэн гээд л зүгээр суугаад өндөр ц�##�ин авч байна.
МАНАЙ ТӨРИЙН ХАМГИЙН АНХААРАХ ЁСТОЙ АСУУДАЛ. тЭР НЕФЬТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ОНЦГОЙ АНХААРЧ ёстой л Бүрэн эрхт төлөөлөгчөө ажиллуулж, бүтээн байгуул�##�тын ажлыг графикаар маш сайн шахаж хян�##�т тавьж ажиллав�##� зохино. Орос Украйны нэртэй олон улс оросын хий, нефтийн үйлдвэрт зан�##�хийлж байна.
шил шилээ дарсан тоймгүй олон Наадам хийж төсвийн мөнгийг үрэн таран хийх, ажил хийдэг хэдхэн хүмүүсийнхээ ажлыг �##�дагдуулахаас өөр хийж чадах юм даанч �##�га даа, энэ МАН-д ...
Байсан ганц нефтийн нөөцөө Хятадад өгчихсөн. Хятадын хувьд Монгол хоосон байх нь стратегийн ач холбогдолтойг хэлэхүү, тун ч шаргуу урамтай сайхан дуусгаж байгаа даа. Манайхан стратегийн орд гэж солиороод болсон болоогүй баахан жагса�##�т бдг. Даанч нефт тэрэнд нь ордоггүй. Бид хөршийнхөө мөнхийн боол нь байх болно.
хамгийн з�##�хуу улсууд бол энэтхэг гэсэн биз дээ зориуд удаагаад байгаа юм биш үү
Өөрсдөө гуйж оччихоод гуйгаад байгаа бус уу
Юун зөөлөн хатуу хүч бодлого вэ
Энэтхэг орос гэж бусдыг хара�##�гүй өөрсдөөсөө буруугаа хайгаачээ