УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсэг, байнгын хороодын өнөөдрийн /2025.11.05/ хуралдааны товыг хүргэж байна.

Ажлын хэсгийн хуралдаан, хэлэлцэх асуудлууд

09.00 цагт: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00 цагт: Төсвийн байнгын хороо

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Байнгын хорооны хуралдаан, хэлэлцэх асуудлууд

09.00 цаг: Хууль зүйн байнгын хороо

  • Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай

11.00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай

11.30 цагт: Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.

16.00 цагт: Эдийн засгийн байнгын хороо

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button