УЛС ТӨР

Г.Дамдинням шатахуун импортлогч эздүүдэд үйлчилснээр МАН-ын 2027,2028 оны сонгуулийн зардлыг босгох план хэрэгжих үү

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганы товд ч багтаж орж ирээгүй, Засгийн газраас яаралтайгаар оруулж ирж байна гэх тодотголтой "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл" гэсэн учир битүүлэг агуулгыг салбарын сайд Г.Дамдинням өргөн барив.

Товд байхгүй учраас УИХ дахь цөөнхийн бүлгүүд уг асуудлыг бүлгийн хурал дээрээ ч хэлэлцэж амжаагүй гэсэн үг. УИХ-ын дарга Н.Учрал хэлэлцэхээс нь өмнө яаралтайгаар оруулж ирж байгаа учраас хэлэлцээд өгөөрэй гэх мэтээр УИХ-ын даргын албан тушаалаараа уг төсөлд дэмжлэг хүсэж харагдсан.

Шатахууны үнийг зоргоор нэмж ирсэн компаниудад хариуцлага тооцох нь битгий хэл зээл олгоно

Сүүлийн хоёр сар Улаанбаатар болоод зарим аймгуудад шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө оройгүй дугаарлан урт цуваа үүсгэсэн. ШТС-ууд нэг дуугаар "өнөөдрийн нөөц дууссан" гэх үгийг тоть шиг давтаад байсныг нь хэрсүүгээр эргэн харвал ерөөс шатахууны нөөц өдөртөө дуусаад байгаа нь шатахуун нөөцлөх савгүй гэдэг мессежийг л шидээд байж. Монголчуудын жирийн ард иргэдийн зовлон бол үнэндээ МАН-ынханд зүгээр л олз төдий болчихжээ. ОХУ-аас шатахууны хомсдолын үед импортоо нэмэгдүүлсэн хэмээн Г.Дамдинням мэдэгдэж байсан. Нөөцийн савгүй гэсэн мөртлөө яаж өмнөх импортын хэмжээнээсээ нэмэгдүүлэх вэ, боломжгүй зүйл.

Угтаа намаржин өрнөсөн шатахууны хомсдол нь шатахуун импортлогч компаниудыг нөөцийн савтай болгохын тулд төв банкнаас санхүүжилт гаргахын тулд байсан уу гэж УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуудаг нь оргүй биш.

Ингэхдээ хуулийн төслийн нэрээ хүртэл "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих" гээд их эвтэйхэн өнгөлөн далдалж аваад чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дундуур яаравчлуулан оруулж, хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлчихсэн.

Төв банк өнөөдөр арилжааны банк болон жижиг дунд үйлдвэрлэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд 2 жилээс багагүй хугацаагаар нэг этгээдэд 3 тэрбум орчим төгрөгийн, жилийн 10.5 дээр +3 хувийн буюу 13.5 хувийн хүүтэйгээр олгодог. Репо санхүүжилтийн зээл гэдэг нь түр зээл бөгөөд дараа нь үнэт цаасаа буцааж худалдаж авах хэлцэл юм. Аль нэг арилжааны банк төв банкинд үнэт цаас барьцаалж, буцаагаад төв банк мөнгө зээлдүүлнэ. Харин тухайн зээлээр арилжааны банкууд аж ахуй нэгжүүдэд хүү багатай зээл олгоод тодорхой хугацааны дараа тухайн арилжааны банк мөнгөө буцааж төлөөд үнэт цаасаа эргүүлэн авах зарчмаар ажилладаг.

Гэтэл төв банкийг шууд шатахуун импортлогч компаниуд руу чиглэсэн репо санхүүжилтийн зээл гарга гэдэг бол Монголбанкны түүхэнд байхгүй гажуудсан жишиг болно. Энэ бол цэвэр улс төрийн нөлөөлөл бөгөөд төв банкны улс төрөөс ангид, бие даасан байдалд шууд халдаж буй эрээ цээргүй явдал.

Түүнчлэн, шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд дээрх зээлийг өгсөнөөс 1-2 жилийн хугацаанд шатахуун нөөцлөх сав, агуулахаа барьж дуусна гэж байгаа. Нөгөө газрын тос боловсруулах үйлдвэр уг нь 2027 онд дуусаж, ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байхад импортын 200 орчим тонн шатахуун авч, нөөцлөх шаардлага нь юу билээ.

Г.Дамдиннямын хэлснээр 2022 онд Монголд ашиглагдаж байсан туршлага хэмээн тайлбарлаж буй бөгөөд тухайн үед Орос Украины дайн эхэлж, геополитикийн сорилттой тулснаас гадна ковидынг жил байсан учраас гурван сарын нөөц үүсгэх шаардлагаар төв банк репо санхүүжилт гаргасан. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдалтай одоог эн тэнцүүлэн тайлбарлаж, энэ санхүүжилтийг хийхгүй л бол монголчууд дахиад л шатахуундаа дугаарлана гэх сэтгэгдэл төрүүлж, нийгмийн эмзэг сэдвээр буланд шахна лээ.

Энэ 500 тэрбумын санхүүжилтээр ердөө нэг сарын шатахууны нөөцийн сав л бэлдэх боломжтой бөгөөд 6 сарын нөөций сав бэлдэнэ гэвэл 3 их наяд төгрөг шаардлагатай гэв.

Хардах өнцөг: Г.Дамдинням шатахууны компаниудын лоббиг зүтгүүлж, 2027, 2028 оны сонгуулийн зардлаа босгож байна уу

МАН-д төдийгүй улс төрд хамгийн өндөр нөлөөллийг шатахууны компаниуд тогтоож ирсэн. Одоогийн томоохон шатахуун импортлогч компаниудын эзэд нь улс төрч асан, улс төрд танилын хүрээ өргөн, эрх баригч намд нөлөөтэй нэгнүүд бий.

УИХ-ын гишүүн асан О.Содбилэг өдгөө "Петровис" ХХК-ийн гүйцэтгэх захирал, МАН-аас жийгдсэн Ц.Анандбазар "Сод Монгол" группийн эзэн, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Б.Пунсалмаа "М Ойл" группийн гүйцэтгэх захирал, улс төрд танилын хүрээ өргөн "Шунхлай" группийн П.Батсайхан нар өнөөдөр шатахууны импортын зах зээлд эд монополь яваа.

Сүүлийн 10 гаруй жилд салбар яам болоод Ашигт малтмал, газрын тосны газар, Үнийн зөвлөлтэйгөө ч хэлэлцэхгүйгээр нэг шөнө л шатахууны үнийг нэмчихдэг монопольчид бол шатахуун импортлогч компаниуд өөрсдөө. Атал тэд төрөөс авч болох бүх боломжуудад үргэлж гар дүрж явдаг.

2012 онд нефть импортлогч тухайн үеийн 12 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг жилийн 4 хүрэхгүй хувийн хүүтэйгээр олгож байлаа. Энэ мэт боломж бүрийг тэд ч алдалгүй ашигласаар ирсэн.

Жил бүр импортын шатахууны хэмжээ дотоодын хэрэглээг дагаад өсөж байгаа гэж байгаа ч урьд энэ агуулгыг Г.Дамдиннямаас өөр сайдууд дуугарч, цухуйлгаж байгаагүй юм. Өнөөг хүртэл дотоодын хэдэн олигарх компаниуд шатахууны нөөцийн савгүйгээр импортоор авсныгаа шуудхан борлуулаад байсан гэхэд үнэмшилгүй.

Ингээд бодмогц, энэ зүтгүүлж буй хуулийн цаана шатахуун импортлогчдод болоод хуулийг зүтгүүлэгчдэд аль аль талдаа ашигтай хэлцэл хийгджээ гэмээр.

Учир нь жил ирэх бүр сонгуулийн зардлын хэмжээ нэмэгдэж, энэ хэрээр зардлаа босгох асуудал намд, намын гишүүд, сайд нарт бизнесийнхэн нөлөөлөх, тэдэнтэй хөшигний ард гар барилцах нөхцөл болчихдог тал бий. 2015 онд МАН-ын сонгуулийн зардал 15 орчим тэрбум төгрөг байсан бол 10 жилийн дараа буюу өнөөдөр энэ тоо хэд нугарсан байж болох вэ.

Яг өнөөдрийн энэ нөхцөлд төрийн мөнгөөр хувийн компаниудыг санхүүжүүлэх биш гаалийн татварын өөрчлөлт, бодлого болон нөөцийн сан зэргээр Сангийн яам, Засгийн газар нөөцийн савны асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Иймд ерөөсөө л шатахуун импортлогчдын лобби, түүний цаад шалтгаандаа бол 2027, 2028 оны улс төрийн сонгуулийн зардлаа энэ компаниудаас босгох гэж буй арга хэлбэр гэж хардаж болохоор.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

үхэр монголчууд ийм юмнууддаа дээрэлхүүлээл байж байдаг хохь нь

Зочин
Зочин

500 тэрбум байхдаа яахав дээ энэ Дамдинням гэдэг аулгайчийг сайдаас нь онцруулаач

Змапочин
Змапочин

Энэ зг байхад сонгуулд ялна гэж бүү горьд сүхээрээ дуусана ман

Зочин
Зочин

Ene ulsad yu bolood bn aa, dandaa l neg heseg humuusiin biznesiig tatvar, zeleer demjeed ard tumnii amidral hundersen ch yahchgui yvj bdg ni bur zalhaa yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

bi law ene dund ard irgeded heregtei yum neg ch bhgui gej bodoj bn, dandaa l company ezdiin lobi yalt ch ugui um shig haragdaad baina sh dee

Зочин
Зочин

zasgiin gazar gej ulsiin mungiig ingej huvaagaad bhaar jiriin irged bidend yamar ch buyantai yum hurehgui zugeer l unet savgui companyd mongo ugch bn gej oilgoloo

Зочин
Зочин

ene huuliin araar neg humuus songuuliin mongoo beldeed bn gj humuus yarij bn, harin ch unshihad bol bur tiim l sanagdaad bn daa

Зочин
Зочин

bolohgui zuiliig hiij bn sh dee, neftiin companyd zeel taraagaad ard tumen deer daraa ni nemeed nudend haraad unetei shathuun zarna gedeg bol hogiin hereg

Зочин
Зочин

ajil hiih gedeg iim yum bish baih, ard tumen duugarahaar l neg savgui bsn murtluu odo gants udaa mungu uguh bolhoor shuud shavaad irj bn gej haragdlaa

Зочин
Зочин

ene ulsuud dandaa l haragdahgui artstai yum hiigeed bdgiig ni ard irged medseer bhad yaagaad iim shal hudlaa tailbar hiigeed bdgiig oilgoj ugui bn

Зочин
Зочин

bi lav ene bol uls turiin tom togloom gej harj bn, dandaa songuuliin oyutai shiidel gargadag ni ulsturchuudiin ertnii zan

Зочин
Зочин

mongolbank gej uls turiin nuluund orj zeel taraadag gazar bish bish dee, yagaad iim bolchood bn aa unendee bur aimar bn

Зочин
Зочин

neftiin mongonii uzuur shud ajilladag humuus ni l ene buhniig udirdaj bh shig, ard irgen bol bolsonii hoino ni unetei benzin amidralaa daaj bn

Зочин
Зочин

uls eh ornii erh ashgaas iluu heden company ezdiin ashig l haragdaad bn, zasgiin gazar ch uursduu terend ni tataas ugch bn gej haragdaj baina

Зочин
Зочин

Shathuunii homsdol gdg chin uuruu tawiad ymar asuudal garsan gsn shig drama uusgeed dara ni zeel avah ner zusej bn shde

Зочин
Зочин

dahiad l songuuli d approaching gd heruul hargisa l yum hiij bn, ard tumnii tolgoi erguulsen heden ug helcheed tsaana ni tugrugaa huvaaj avaad duusna

Зочин
Зочин

hudlaa gehed ch hetsuu, unen gehed ch hetsuu, gehdee l dotor ni mungu huvaah ajil bolj bn gdg ni unshih tusam todorhoi bolj bn

Зочин
Зочин

yostoi oilgomjtoi lobi haragdaad bn, neftiin company nar dandaa hezeech alddaggui, ulsiin munguur ulsiin bodlogo gej nuuts ugeer halhavch hiigeed l yavdag

Зочин
Зочин

ene heleltseer odoo neg ch udaa ard irgediig bodson shiidel haragdsangui, zugeer l damjin mongonii togloom l bn shde

Зочин
Зочин

neftiin savtai bolgoh gedeg ner barij hunii mungu avah aimaar bolj bn, ygaad urgelj iim shuvtraa ajil hiih geed bn uls turiinhen

Зочин
Зочин

companyd zeel ugch nuguuduh ni daraa ni songuuliin mongo gej hashuuraad bga yum bishu, yostoi daanch gaihaltai system bolj bn

Зочин
Зочин

humuus udur bur shathuunii unees bolood huurhun zardal nemeed yavj baihad company d mongoor tusalna gdg hudlaa l sanagdaj bn

Зочин
Зочин

mongold ard tumen shathuunii unees bolood hetsuu amidarch bhad hajuud ni tomoohon company d zeel taraagaad bn, ulsiin ajil uu yasan ajil uu

Зочин
Зочин

Ene huuliin tsol ntr ni bugd l gantshan heden kompaniig bayjuulah gej bga yum shig haragdaad bn shuu dee ard irged hezeech iim zuild davhar tegj demjihgui bh aa herev unendee nuguu nuguu songuuliin mungu gej yawj bga bol buur buruutai yum shig

Зочин
Зочин

Yag unendee ene asuudal ard irgeded hereggui bhad yaagaad tur ingej yarian deer oruuldag ni todorhoi bolj bn daa oilgomjtoi l yum shig sanagdlaa buur zalhsan bna

Зочин
Зочин

Manaih shig jijig ulsad ene tom kompaniud ntr hezeed dardan suudlaa bodood l yvdag yum shig bn daa ard irged shunu untei duugarlaa geed toohgui yum shig

Зочин
Зочин

Ene shine huuli ni ard tumend bish ner hundtei humuusend l tustai yum bn gedgiig oilgohod hetsuu bish yum bn daa uursduu uls torch nart mungu gargadag bolohoor l iim yum garna bizdee

Зочин
Зочин

Haraad baihad yagaad dandaa ene shathuunii humuus l turd nuluulj bga yum be oilgomjgui baina shudarga bus yum shig humuus yaj amidrah ve une nemegdseer l bh yum

Зочин
Зочин

Ene shathuun importlogchid gej bugd neg bag bolood yavdag yum shig humuus hardah ni zov yum bn daa tur zugeer l tedniig demjeed baih yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Ard irged shathuunii daraalal deer tsag zugaa aldaj baihad daraagiin songuuliin zardal geed yavaad bh yum shig haragdaad bn ene buur hudlaa bolson bn

Зочин
Зочин

Ene bugd songuuliin ajild heregleh mungu bosgoh arga gej humuus yarij bn shudargaar helhed bololtoi ch yum shig hervee tiim bol ard tumnii tolgoig erguulj bn

Зочин
Зочин

Энэ хууль нь үнэндээ иргэдэд биш, хэдэн том шатахуун импортлогчдод ашигтай юм шиг харагдаад байна даа би жирийн хүн ч ойлгож байна шүү

Зочин
Зочин

Ene humuus yagaad dandaa tom kompaniig l hamgaalaad bdgiin be ard tumen shunu daraalald zogsood hetsuu amidarch bhad ened anhaaral bhgui yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Манай улс яагаад ийм байнга нэг хэвийн асуудалдаа гацдаг юм болдоо шатахуун дууслаа гэж яриад л байдаг ч шийдэл нь дандаа хачин

Зочин
Зочин

Songuuli oirtohoor mungunii asuudal ingej garaad irdeg yum shig bn ene jild ch gesen bas l adilhan davtagdaj bn shuu dee

Зочин
Зочин

Үнэхээр л шатахууны сав байхгүй байсан бол өмнө нь яагаад асуудал гараагүй юм бэ одоо гэнэт ийм хүнд байдалд орсон гэхэд итгэхэд бэрх байна

Зочин
Зочин

Ene lobby gej yumnuud hezee duusdag yum boloo tomchuud bugd ashgaa bodood ard tumen hezee ch hotsrogdood bdg zavaan sistem bn shd

Зочин
Зочин

Засгийн газар үнэхээр иргэдийн талд байгаа бол энэ асуудлыг компаниудтайгаа биш ард түмэнтэйгээ ярилцах хэрэгтэй байх гэж бодож байна би

Зочин
Зочин

Ene asuudal neg l todorhoi bolood yavchihlaa ard irgediin ner barisan hernee ug ni heden kompaniin biznesiig tulheh gej bga yum shg

Зочин
Зочин

Одоо хүмүүс үнэхээр залхаж байна шатахууны үнэ өсөх болгонд ажил амьдралд нь шууд нөлөөлж байгаа гэтэл дээрээ юу ярьж байгаагаа ч ойлгохгүй янзтай

Зочин
Зочин

Ediin zasag hetsuu gej yariad bdg hernee heden kompaniud shig ih ashig olj bga humuus bh yum ard irged yah ve bur hetsuu bolood bn

Зочин
Зочин

Улс төрчид иймэрхүү хуулийг яаравчлаад оруулж ирээд байдаг нь ардаа ямар ашиг сонирхол байгааг харуулж байна даа үнэхээр ил тод биш

Зочин
Зочин

Uneheer l ene sanaachilj bga humuus n shathuun importlogchidtoi holboo hamaaraltei yum shg haragdaj bn ard irged ch medej bga

Зочин
Зочин

Хэрвээ энэ хууль зөв явбал иргэдэд тус болох ёстой гэтэл одоо байгаа зорилго нь өөр чигтэй юм шиг харагдаад байна даа би лав итгэхгүй

Зочин
Зочин

Ene zuil yarigdah bolgoon ard irgediin dund ai bolj bn daraagiin doloo honogt une ni nemegdeh vii gej humuus tugshih bolson

Зочин
Зочин

Манай улс шатахууны асуудлаа 10–20 жил ярьсаар байгаад өнөөдөр хүртэл шийдээгүй байна дээшээ гарсан хүмүүсийн л буруу гэж хардаг

Зочин
Зочин

Yagaad dandaa neg shunu bolj baihad l une nemeed bdag yum be ene kompaniud ntr araichdee humuusiig boddog yum baihgui ee

Зочин
Зочин

Энгийн иргэдэд бол энэ бол зүгээр дараагийн дараалал, дараагийн үнийн өсөлт л гэсэн үг гэтэл томчуудад бол бизнесийн шинэ боломж болдог юм шиг

Зочин
Зочин

Odoo bol ard irged shuud harj bn ene 500 terbum gej yriad bga n shathuunii sav barina gej hudlaa bolov uu surjigneed bn

Зочин
Зочин

Shathuunii homsdol gej yariad l daraalald zogsoh humuus ulam l ihseed bn ene bol uls turchdiin hiisen aldaa gej helmeer bn

Холбоотой мэдээ

Back to top button