Трамп Ираны дээд удирдагчийг амь үрэгдсэн гэсэн бол Техран өөр мэдээлэл хийв
Бямба гарагт /2026.02.28/ АНУ болон Израилын зэвсэгт хүчин Иранд хамтарсан цохилт өгсөн. Израилын эх сурвалжууд Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг цохилтод өртөж нас барсан хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Түүхэн дэх хамгийн нүгэлт хүмүүсийн нэг болох Хамэнэй үхсэн. Энэ нь Ираны ард түмэн болон Хамэнэйн дэглэмийн гарт амь үрэгдэж, гэмтсэн хүмүүсийн хувьд ч шударга ёс тогтоосон явдал боллоо” гэжээ.
Трамп Алиг үхсэн гэж мэдэгдсэний дараа Ираны нийслэл Техранд зарим хүмүүс гудамжинд гарч тэмдэглэж байна хэмээн эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлсэн байна. Харин Иран мэдэгдэл хийхдээ Али байлдааны талбарыг удирдаж байгаа гэжээ. Гэхдээ Ираны төрийн өмчит телевиз мэдээлснээр бол Хамэнэйн охин болон ач зээ нар агаарын цохилтод амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ач зээ нар нь амь үрэгдсэн юм бол энэ хөгшин төгцөг амьд яваад ч яадгийн!