Ираны шинэ дээд удирдагч Ормузын хоолойг хаалттай хэвээр байлгахаа амлав
Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй Израилын цохилтод амь үрэгдсэний дараа тус улсын Хувьсгалт гвард Ормузын хоолойг хааж, дамжин өнгөрөх гэсэн хөлгүүдийг бөмбөгдөнө гэж анхааруулсан. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тавны нэг дамжин өнгөрдөг. Үүний улмаас дэлхий даяар газрын тосны үнэ нэмэгдэж хомсдол үүсээд байгаа.
Тэгвэл Ираны шинэ Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй пүрэв гарагт /2026.03.12/ мэдэгдэл хийхдээ, тэмцлээ үргэлжлүүлэн Ормузын хоолойг хаалттай хэвээр байлгана гэжээ. Түүний мэдэгдлийг телевизийн хөтлөгч уншсан байна. Можтаба яагаад өөрөө мэдэгдэл хийгээгүй талаар Ираны эрх баригчид мэдээлэл өгөөгүй юм. Хоёрдугаар сарын 28-нд Израилын өгсөн анхны цохилтоор Можтаба бага зэрэг гэмтсэн гэж мэдэгдсэн билээ.
Үүнээс хэдэн цагийн дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэвлэлийн бага хурал хийж, Можтабаг хөнөөнө хэмээн далд заналхийлсэн байна. Тэр “Террорист байгууллагын удирдагчийн амь насанд баталгаа өгөхгүй. Бид юу хийхээр төлөвлөж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.