Гадаад мэдээДЭЛХИЙ

Дайн эхлээд зургаан сар өнгөрч байхад Ираны дээд удирдагч Можтаба Хамэнэйн сүүдэр ч үзэгдсэнгүй

Израил, АНУ нар Иранд агаарын цохилт өгч дайн эхлэх үед хүнд шархадсан Можтаба Хамэнэй улсынхаа дээд удирдагч болсноос хойш зургаан сар өнгөрчээ. Гэвч тэр одоо хүртэл ард түмнийхээ өмнө огт гарсангүй, мөн дуу хоолойгоо хүртэл бичлэгээр хүргэсэнгүй.

Дайны улмаас Ираны эдийн засгийн нөхцөл байдал эрс муудсан. Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал нөхцөл байдалд Иран чухал шийдвэрүүд гаргах ёстой байгаа. Гэвч Можтабагийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар асуултууд гарч ирж, тэр үнэхээр Ираны төрд үүрэг гүйцэтгэж байгаа эсэхэд хүмүүс эргэлзэж эхэллээ.

Ираны албан тушаалтнууд болон тус улсын өндөр түвшний эх сурвалжуудын мэдээлснээр Можтаба улсыг удирдаж байгаа. Тэрбээр аюулгүй байдлаа хангахын тулд хөшигний ардаас ажлаа хийж, гадаад үзэмжид нь ихээхэн нөлөөлсөн бэртлээсээ эдгэрч байгаа гэж Ираны албан тушаалтнууд мэдэгдэж байна. Ираны томоохон шийдвэрүүдийг тэр гаргаж харин өдөр тутмын ажлыг өндөр албан тушаалтнууд одоогоор гүйцэтгэж байгаа гэж эх сурвалжууд хэлсэн юм.

Можтаба дайн эхэлснээс долоо хоногийн дараа дээд удирдагчаар томилогдсон. Тэр цагаас хойш түүний зураг, дүрс бичлэг огт олон нийтэд цацагдаагүй юм. Үүнээс гадна Можтаба хоолой уншиж хүртэл мэдэгдэл гаргаагүй байна. Иранд дээд удирдагчийн үгээр хэлсэн тушаал нь эцсийн шийдвэрт тооцогддог. Ийм учир иранчууд түүний нөхцөл байдалд улам бүр эргэлзэх болжээ.

Вашингтон дахь Ойрх Дорнодын хүрээлэнгийн шинжээч Алекс Ватанка "Одоо гол асуулт нь Можтаба амьд эсэх тухай биш. Иранд үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаа дээд удирдагч бий юу гэдэг болоод байна" гэсэн юм.

Можтаба дээд удирдагч болсноосоо хойш хэдхэн удаа л бичгээр мэдэгдэл гаргасан. Тэдгээрийг нь телевиз, радиогийн хөтлөгчид уншиж иранчуудад дамжуулжээ. Мөн өнгөрсөн сард түүний аав Аяатолла Али Хамэнэйг оршуулах ёслол долоо хоногийн турш явагдсан ч Можтаба огт үзэгдээгүй байна.

Зургийн эх сурвалж: The Week

Ираны өндөр албан тушаалтнууд болон эрх баригчид тайлбар өгөхдөө Можтабагийн амь насанд халдах эрсдэл байгаа тул олны өмнө гарахгүй байгаа гэж буй. Тэд хэлэхдээ Можтаба төрийн өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, бүх чухал тайланг хүлээн авч, улсын гол асуудлаарх эцсийн шийдвэрийг гаргасаар байгаа гэсэн юм.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан наймдугаар сарын 10-нд Можтаба долоон цагийн турш уулзсан гэж хэлжээ. Ираны эрх баригчид түүнтэй уулзсан гэж мэдэгдэж байгаа ч хамгийн үнэнч үзэл баримтлалтай иранчууд хүртэл эргэлзэж эхлэв.

Ираны Басиж сайн дурын цэргийн хүчний нэгэн гишүүн "Удирдагчийнхаа дуу хоолойг сонсох, эсвэл түүнийг үнэхээр улс орноо удирдаж байгааг илтгэсэн ямар нэгэн зүйл харах хэрэгтэй байна. Тэгж байж бид илүү итгэлтэй болно" гэж хэлжээ.

Тэр Можтаба гол шийдвэрүүдийг гаргасаар байгаа гэдэгт итгэдэг ч зургийг нь ч олон нийтэд харуулахгүй байгаа нь хүмүүсийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн юм. Мөн энэ нь Ираны ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэж буйгаа тэр илэрхийлсэн байна.

Харин эрх баригч тогтолцоог эсэргүүцдэг, тогтолцооны шинэчлэл хийхийг хүсдэг иранчуудын байр суурь бүр ч шулуухан байна. Техранд амьдардаг, шинэчлэл хийхийг дэмждэг бизнес эрхлэгч Шахрок "Можтаба амь үрэгдээгүй гэдгийг бид яаж мэдэх юм бэ. Түүнийг амьд гэдгийг нотлох ганц ч зүйл байхгүй байхад шийдвэр гаргах үйл явцад оролцож байгаа гэдэгт итгэх нь үндэслэлгүй" гэж хэлжээ.

Можтабагийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаатай зэрэгцэн Исламын хувьсгалт гвардын нөлөө улам нэмэгдсэн байна. Эх сурвалжууд мэдээлснээр тус алба одоо Ираны шийдвэр гаргалтад гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. Иранд шийдвэр гаргахад оролцож буй хүмүүст Хувьсгалын гвардын командлагчдаас гадна Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, парламентын дарга Мохаммад Багер Калибаф зэрэг улс төрийн өндөр албан тушаалтнууд багтаж байна.

Ираны өндөр албан тушаалтнуудын нэг хэлэхдээ Можтабатай биечлэн харилцах эрхтэй цөөн хэдэн албан тушаалтан л үлдсэн гэжээ. Харин биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирч байгаа гэж түүний ойрын хүрээллийн эх сурвалж хэлсэн байна. Тэр эх сурвалж Можтабаг "Сэргэлэн, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцож байгаа" гэсэн аж.

Өөр нэгэн албан тушаалтан "Гаднын бүх дарамт шахалтыг үл харгалзан ард иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээ тасалдаагүй. Манай гадаад бодлогын чиглэл нэгдмэл хэвээр, шийдвэрүүд маань уялдаатай байна. Энэ бүхэн дээд удирдагч эрх мэдлээ хэрэгжүүлж байгааг харуулж байна" гэж хэлжээ.

Можтаба дайн эхлэхээс ч өмнө олны өмнө гарахаас зайлсхийж, арын албанд ажиллахыг илүүд үздэг байсан аж. Гэвч 1979 оны хувьсгалаас хойш Иранд тохиосон хамгийн хүнд хямралын үед дээд удирдагчийн хувьд олонд зургаа ч үзүүлэхгүй байгаад эдгээр шалтгаан хангалттай тайлбар болж чадахгүй.

Вашингтон дахь Ойрх Дорнодын хүрээлэнгийн шинжээч Ватанка "Вашингтонтой жинхэнэ тохиролцоонд хүрэхийн тулд Можтабагийн зөвшөөрөл шаардлагатай. Мөн эсрэгээрээ урт хугацаагаар, өндөр хохирол хүлээн дайныг үргэлжлүүлэх эсэх шийдвэр ч түүний зөвшөөрлийг шаардана" гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Удаан хугацаанд олны өмнө гараагүй нь аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Учир нь Ираны эрх баригч бүлгийн өөр өөр фракцууд дээд удирдагч яаг юу хүсэж байгааг өөрсдийн үзлээр тайлбарлах боломж үүсэх эхэллээ" гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дээд удирдагч нь зургаан сар ард түмэндээ харагдахгүй, дуу хоолой нь ч сонсогдохгүй байгаа нь өөрөө маш том эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал байна

Зочин
Зочин

Deed udirdagch ni ard tumendee haragdahgui, duu hooloi ch sonsohgui udaj baigaa ni Iraniin toriin nuuts baidliig bur ih nemj baina

Зочин
Зочин

Улс орон дайнтай, эдийн засаг хүнд үед удирдагч нь ил тод ажиллахгүй байгаа нь иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх нь аргагүй

Зочин
Зочин

Mojtaba uneheer ulsaa udirdaj baigaa bol ard tumendee ydaj neg udaa shuud handaj medegdel hiih heregtei yum bish uu

Зочин
Зочин

Mojtaba uneheer ulsaa udirdaj baigaa bol ard tumendee ydaj neg udaa shuud handaj medegdel hiih heregtei yum bish uu

Зочин
Зочин

Хөшигний цаадах удирдлага гэдэг дайн шиг том хямралын үед улам эрсдэлтэй санагдаж байна, хэн яг шийдвэр гаргаж байгааг ард түмэн мэдэх эрхтэй

Зочин
Зочин

Iran dotorh erh medliin huvaарилalt todorhoi bus bolj, Huvisgaliin gvardyn nuluu nemegdej baigaa ni hamgiin anhaarah zuil bn

Зочин
Зочин

Амьд эсэхээсээ илүү төрийн эрх мэдлийг бодитоор хэн хэрэгжүүлж байна вэ гэдэг асуулт хамгийн ноцтой болжээ

Зочин
Зочин

Zarimdaa nuuts baidal ni ayulgui baidliin tuld heregtei baij bolno, gehdee 6 sar gedeg bol irged ergelzehed hangalttai hugatsaa

Зочин
Зочин

Mongolchuud bid ch bas tur zasag il tod, hariutslagatai baih yostoi gedgiig iim uil yavdlaas oilgoj bolno

Зочин
Зочин

Ираны эрх баригчид бүх зүйл хэвийн гэж тайлбарлаж байгаа ч бодит баталгаа харагдахгүй байгаа нь асуудлыг улам бүр эргэлзээтэй болгож байна

Зочин
Зочин

Mojtabagiin bichlegees ch bolov duu hooloig ni sonsuulahad yagaad iim hetsuu baigaa yum bol gej humuus asuuh ni zuv

Зочин
Зочин

Төрийн дээд удирдлага нэг хүний эрүүл мэнд, аюулгүй байдлаас хэт хамааралтай байвал иймэрхүү тодорхойгүй байдал зайлшгүй үүснэ

Зочин
Зочин

Iran dainii hund ued henii zaavaraar yavaa ni todorhoi baih yostoi, nuuts baidal ni ulsiin togтвortoi baidald ch ersdeltei

Зочин
Зочин

Зургаа ч үзүүлэхгүй, өөрийн дуу хоолойгоор мэдэгдэл ч хийхгүй байхад иргэд нь эргэлзэж эхлэх нь ойлгомжтой шүү

Зочин
Зочин

Deed udirdagch ni il garch irehgui baih tusam Huvisgaliin gvard shig busad huchnii nuluu nemegdeh magadlaltai sanagdaj baina

Зочин
Зочин

Дайн, эдийн засгийн хямрал хоёр давхацсан үед төрийн шийдвэр гаргалт хаалттай болох нь ард иргэдэд хамгийн их эргэлзээ төрүүлдэг

Зочин
Зочин

Ene bol zugeer neg hunii zurag harah asuudal bish, ulsiin hamgiin chuhal shiidver henii garaar garч baigaag medeh asuudal yum

Холбоотой мэдээ

Back to top button