ДЭЛХИЙ

ХОЁР ДАХЬ ДАВЛАГАА: Парист онц байдал тогтоож болзошгүй

Бид өмнө нь Европд “КОВИД-19”–ийн хоёр дахв давалгаа дэгдэх өндөр магадлалтай талаар мэдээлж байсан билээ.

Өнгөрсөн пүрэв гарагийн (2020.10.01) байдлаар Франц улсад коронавируст халдварын 13970 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдол 577505-д хүрсэн юм. Францын Эрүүл мэндийн сайд Оливиер Вераны мэдээлснээр “Өнгөрсөн 24 цагийн байдлаар Парист дээд зэрэглэлийн онцгой байдал зарлах нөхцөл бүрдээд байна” гэжээ.

Парист дээд зэрэглэлийн онцгой байдал зарлах нөхцөл нь:

  • Шинэ тохиолдол 100 мянган хүн тутамд 250 байх
  • Эрчимт эмчилгээнд буй өвчтөнүүдийн 30 хувь нь шинэ коронавирусийн халдварт өвчтөн байх
  • 100 мянган өндөр настан тутамд 100 халдвар бүртгэгдсэн байх ажээ.

Үүнээс сүүлийн хоёр нөхцөл нь бүрдчихээд байгаа юм. Тухайлбал эрчимт эмчилгээнд буй өвчтөнүүдийн 34 хувийг “КОВИД-19”–ийн халдвар авсан хүмүүс эзэлж буй. Харин өндөр настнуудын дунд шинэ тохиолдлууд 100 мянга тутамд 100–аас даруй их байгаа юм.

Үүнтэй адил Европын бусад хотууд хөл хорионы дэглэмийг дахин баримтлах шаардлага гарч байгаа ажээ.

                                                                                                       Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зооно
Зооно
2020-10-03 18:40

Бурхан минь

Холбоотой мэдээ

Back to top button