
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд зохиогдсон “Парламент-30” шатрын тэмцээн /2020.11.07/ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
УИХ-ын эрэгтэй гишүүд:

1. УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайхан
2. Улсын Бага хурлын гишүүн Д.Лхамжав
З. УИХ-ын дарга Г.Занданшатар

УИХ-ын эмэгтэй гишүүд:
1.УИХ-ын гишүүн асан С.Мөнхөө
2. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг.
3. УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэн

УИХ- ын Тамгын газрын эрэгтэй ажилтнууд:
1. Ч.Чулуунбаатар
2. Г.Алтан-Оч
3. Г.Чулуун

УИХ- ын Тамгын газрын эмэгтэй ажилтнууд:
1. Х.Амангуль
2. Ч.Үржмаа

3. Д.Отгон нар тус тус шалгарлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар уран нүүдлийн эзнээр тодорч,, тэмцээнд оролцсон УИХ-ын гишүүн асан Б.Гүнджалам, Н.Гэрэлсүрэн нарыг өөрийн зүгээс урамшуулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.