УЛС ТӨР

“Эрдэнэс Силвер Ресурс” тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 6-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, Салхитын алт, мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.

Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гараг буюу хоёрдугаар сарын 8-нд 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Ерөнхийлөгчид. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

“Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд Салхитын алт, мөнгөний ордод зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна.Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Салхитын алт, мөнгөний орд нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.

“Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна”

Ерөнхийлөгч Х.Баттулга Салхитын алт, мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ,

“Салхитын алт, мөнгөний ордын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.

Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.

Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой.

Аймаг бүрд жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг Салхитын алт, мөнгөний орд харуулж чадлаа.

Цаашлаад Хармагтайн орд энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна.

Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай Бороо гоулд алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй.

Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зо
Зо
2021-02-07 16:23

БАТТУЛГАА ЧИНИЙ НҮДЭНД 1САЯ= 6САЯ ИНГЭЖ ХАРАГДААД БНУУ ? ХАХА АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ЛАЛАР

Ахмад
Ахмад
2021-02-07 21:40

За энэ ажлаа болж өгвөл Шуурхайлж өгөөрэй. Цагаан сар болохгүй нь яамай гэж хүртэл бодож суунаа. Аргаа барсандаа л тэр. Энэ цар тах�##�д үнэхээр "өвдөг сөгдөх" нь. Хэдэн төгрөгний байраа харж нэг "гомдлоо тайлах" юмсан даа. Энэ өвчинд нэрвэгдвэл тэсч гараа ч уу, үгүй юу л гэж бодогдох юм.
Ерөнхийлөгчөө, барял�##�аа, харин цаг хожихыг л Гуйж байна.

Эмээ
Эмээ
2021-02-09 07:48

Зээл авч хэрэгцээгээ хангаад төлчих боломжтой хүмүүсийн өмнүүр орж зээл тэглэдэг нь ёстой ухаан муутын ажил байлаа. Аргагүй амьдр�##� зутруугий нь дэмжие гэсэн бол 2 саяас доош тэтгэвэрийн зээлийг тэглэсэн бол болох асууд�##�. Ер нь улсаа үр хүүхдээ өрөнд оруулан байж хэдэн төгрөг авах чинь гол дээр горойлгоод байх юм.

Зочин
Зочин
2021-02-09 09:49

Төрийн өндөрлөгүүд газар нутаг нь т�##�хлагдаж байгаа Өмнөговий Ноён Гурвантэс сумдаар явж үзээч Ноён сумын м�##�чид бэлчээргүй боллоо Ерөнхийлөгч Асан Пунс�##�маагийг Очирбатын нүүрсний уурхайн хөрс хуул�##�т Ноён сумын газрын хөрсийг суд�##� дагуу тэр чигээр нь хуулж байна Зүгээр ганц нэг газар ажилтай нь танилцах биш хөрс хуул�##�т хаанаас хаана хүрч байгаа хаана хүрэх төлөвлөлтэй байгаа одоо ямар байгааг харах дүгнэх болих эс болих т�##� дээр нэлээд бодлогогтой хандахгүй бол тоосжилттой хөрсний бүтэц �##�дагдсан газар дараа нь яаж амьдрах вэ

Зочин
Зочин
2021-02-09 09:53

Газар бол газар говийн газар нутгийг гарлагад гаргахгүй шүү Говийн ард түмэн тэмцээч ээ Бүх уурхайг зогсоо Газар бол ард түмний баялаг Ухаж бүтэц нь эвдэгдсэн газраас өөр юу ч Өмнөговьт үлдэхгүй Тэмцээч говийнхон

Холбоотой мэдээ

Back to top button