ДЭЛХИЙ

60 секундын дотор хэрхэн унтах вэ

Хамгийн үр дүнтэй арга

Удаан хугацааны турш нойргүйдэл болж, унтаж чадахгүй байх нь таны биед сөргөөр нөлөөлж болзошгүй тул хамгийн багадаа 7 цаг унтаж амарч байх шаардлагатай.

Гэсэн ч, нойрны асуудалтай бол хэрхэх вэ?

Шинжээчдийн өгч буй энгийн хэдэн зөвлөгөөг хүргэе.

Хамгийн үр дүнтэй арга – бол “4-7-8” гэсэн амьсгалын дасгал:

- 4 секундын турш хамраараа алгуурхан амьсгал авах;

- 7 секундын турш амьсгалаа түгжих;

- 8 секундын турш аажмаар амьсгаагаа гаргах гэсэн энэ дасгалын хийгээрэй.

Амьсгалын энэ дасгалын хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийх хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүнтэй. Дүрмээр бол нойрмоглох мэдрэмж эхний минутанд л мэдрэгдэж эхэлнэ. Та долоо хоногт ядаж хоёр удаа энэ дасгалыг хийж хэвшээрэй.

Хэрвээ шөнө унтаж байгаад сэрчихээд эргээд унтаж чадахгүй байвал энэ амьсгалын дасгалыг хийвэл бас үр дүнтэй. Энэ дасгал нь зөвхөн нойр хүргэх увидастайгаас гадна тархи мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй.

Энэ дасгалыг энэтхэгийн йогчид боловсруулсан. Эмнэлгийн судалгаагаар хүртэл гүнзгий амьсгаа авах нь сэтгэл санааны түгшүүр, айдас, ядаргаа, стрессийг бүрэн бууруулдаг болохыг ч тогтоосон.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-11 19:04

Ёстой худлаа ярьлаадаа ичхэд яадаг бнаа.

Хүн
Хүн
2021-07-11 19:35

Ш�##� худлаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button