ДЭЛХИЙ

Ши Жиньпин ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлжээ

Өнөөдөр /2021.07.11/ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээж, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэрбээр уг цахилгаандаа "Цар тахал гарснаас хойш манай хоёр улс харилцан туслалцаж, зовлон жаргалаа хуваалцаж, хөрш орнуудын хувьд үлгэр жишээ тогтоолоо. Үүсээд буй шинэ нөхцөл байдалд ч миний бие тантай хамтран Хятад-Монголын иж бүрэн стратегийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх, хоёр орны ард иргэдэд өгөөж хүртээхэд бэлэн байна” гэж дурджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button