Сурвалжилга, Нийтлэл

У.Хүрэлсүхийн уриалгууд: Анхных нь “Хүнс экспортолъё”, Ерөнхийлөгч болоод “Өөрсдийгөө хүнсээр хангая”

"Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай. Хоёр хөршдөө хүнс экспортлох боломж бий". У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сард Ерөнхий сайдаар сонгогдох үедээ УИХ-ын чуулганы индэр дээрээс ийм үг хэлж байв. Энэ үгийн агуулга нь: ХҮНСЭЭ ЭКСПОРТЛОЁ.

Харин өнөөдөр /2022.05.14/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар тэрбээр " Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе" гэж уриаллаа. Энэ үгийн агуулга нь: ДОТООДЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ӨӨРСДӨӨ ХАНГАЯ.

Одоогоос 4.5 жил орчмын өмнө У.Хүрэлсүх "Хүнсээ экспортлоод, үзүүлээд өгнө өө" гэсэн дэврүүн хүсэлтэй байсан бол эдүгээ "Өөрсдийнхөө идэх хоолыг өөрсдөө хийдэг байя" гэсэн санаа руу бууж иржээ. Нэг ёсондоо экспортлох дэврүүн хүслээ орхисон байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас Ерөнхийлөгчийн индэрт хүрсэн эл хүний байр суурь ингэж өөрчлөгдөх болсон шалтгаан нь асуудлыг арай илүү бодит түвшинд харж, улс төрийн хөөснөөс ангид явах гэсэн хүчин чармайлттай нь холбоотой байж болох.

Нөгөө талд улс төрчид ямар ч бодлогогүй хий, хийсгэлэн үгс амнаасаа унагаж явдаг. Тэр нь өөрчлөгдөж болдгийг хариулсан кэйс энэ болов.

Том агуулгаараа Ерөнхийлөгчийн өнөөдрийн байр илүү голч, үндэсний эрх ашиг хангах чиглэлд ч ээлтэй уриалга байлаа.

Урд хөршөөсөө өдөрт 200 вагон хүнс оруулж ирдэг. Дотооддоо шударгаар хэлэхэд төмс, гурил гэсэн хоёрхон төрлөө л бүрэн хангадаг манайх улс дэлхийд цөөн. Өөрөөр хэлбэл, бид тусгаар улс хэдий ч хүнсний асуудлаараа ч бусдаас бүрэн хамааралтай оршиж буй.

Үндэсний хэмжээнд Ж.Бат-Эрдэнэ гишүүний хэдэн жил ярьж яваа "Шинэ хөдөө" шиг хүнс рүү чиглэсэн төслүүд нэн хэрэгтэй байгаа нь үнэн юм. Үүнийг шийдвэр гаргагчид, улс төрчид хүлээж автлаа, ойлголтлоо, ажил хэрэг болготлоо уддаг, гацаадаг. Зэрэгцээ олон төслүүд хүсний чиглэлд хэрэгжүүлж, үндэсний хөтөлбөрийн хэмжээнд хөдөлж байж л Ерөнхийлөгчийн өнөөдрийн уриалга арай бодит биелэлттэй болохоор.

Тэрбээр өнөөдрийн уриалгадаа

"Гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ" гэж онцлов.

Тэр хүнс экспортлох том санаагаа бүр орхиё гэхэд айлаас давс гуйдгаа ядаж больцгоох хэрэгтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 12:39

Idex maxandaa ezen suuchd gutsaldaa amid vxdel min

Зочин
Зочин
2022-05-13 12:42

unheer hutsahiig ni suuldee sonsohoor uur hureed baina

Зочин
Зочин
2022-05-13 12:46

yerunhiilugch bolood tag baij baij baisna gent mod tarii gej shaagad l odoo bolson gent l manaih yum hiidegui yumb aina chi umnu ni haana amidarch baisan yum be

Зочин
Зочин
2022-05-13 12:47

ene odoo bolio unheer ichmeer yumaa

Sainaa
Sainaa
2022-05-13 15:22

Hvmvvs dandaa ymiig uulj muulj hutsaj bh ymaa.Helne yrina gedeg hiihiin 50 huwitai tentsen gedeg dee m#lnuudaa.uursduu hashaa horoondoo tumsuu tarihaas zalhuurch hewtcheed uls oronluugaa buruugaa chihej amidaral yaduu bna gej gonshignoj suudag ergvv S#Akuud l yaduu amidarch bga.Ymiig sain talaas ni harj suraagvi uwaigvi setgelgeetei ergvv m#lnuudaas bol yaduugiin ehlelvvd gej helmeer bna.Muulaad bga nuhdvvd ch udahgvi yaduurah bailgvi.Setgelgeegee uurchilj chadhgvi bj hvn muulahdaa mash sain.

Зочин
Зочин
2022-05-13 15:26

hunsee uursdunduu hymd uneer zarj chadahgui baij

Зочин
Зочин
2022-05-13 17:42

Уул нь болохгүй юм байхгүй гэхдээ МАН АН байсан цагт бол үлгэр

иргэн
иргэн
2022-05-14 08:37

Эрхэм сэтгүүлчээ 17 онд нөхцөл байд�##� ямар байсан одоо ямар байгааг ялгах ухаан �##�га уу таньд. Жаахан ч гэсэн бодож байж юм сараачих хэрэгтэй шүү.

Zochin
Zochin
2022-05-15 00:03

Horson deeree buuhgui uy...

Холбоотой мэдээ

Back to top button