Нийгэм мэдээ

Зам талбайд 186 тонн бодис, 282 тонн давс цацжээ

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас орж эхэлсэн цасны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол гудамж, замуудад тусгай зориулалтын техник хэрэгслээр давс, бодис цацах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, зам цэвэрлэгээний орон нутгийн өмчит болон хувийн 16 байгууллага өнгөрсөн шөнийн буюу арваннэгдүгээр сарын 19-ний 04:00 цагийн байдлаар хариуцсан зам талбайн авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс, бодис цацаад байна.

Нийслэлийн 7.8 сая ам метр замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн 579 үйлчлэгч тусгай зориулалтын 94 техник хэрэгсэлтэй ажиллаж буй. Ийнхүү нийт 186 тонн бодис, 282.9 тонн давс цацаад байна. Мөн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2839 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр хүртэлх талбайг буюу нийт 171.248 ам метр талбайг цэвэрлэв.

Их хэмжээний цас орсон учир даваа гүвээнд цас түрэлтийн ажлыг зориулалтын техник хэрэгслээр гүйцэтгэж буй бөгөөд зам талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Shal hudlaa
Shal hudlaa
2022-11-20 14:18

davs tsatsaagui shahuu baij. davsnii mongo hurtel husna.

Зочин
Зочин
2022-11-28 10:15
Reply to  Shal hudlaa

Бүр тусгай давс, бодис японоос авчирж цацдаг гэж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button