Улс төрийн мэдээ

АТГ-аас Т.Мөнхбаярын хэргийг прокурорт шилжүүлжээ

"Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-аас мөрдөн шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Эргэн сануулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарч байсан. Энэ үед "Эрдэнэс силвер ресурс" компанийн эзэмшилд байдаг Салхитын мөнгө, алтны ордыг эргэлтэд оруулснаар олох орлогын төрд ноогдох өгөөжийг барьцаалах замаар "Эрдэнэс бонд" босгож, үүгээр тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг санхүүжүүлж байв.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө зарлиг гаргаж, Т.Мөнхбаярыг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан байдаг.

Харин АТГ-аас Т.Мөнхбаярыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулж, "Эрдэнэс силвер ресурс"-ийн захирлаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний авлига авч, ААН-үүдийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх хэргийг нь мөрдөн шалгаж дууссан байна.


Т.Мөнхбаярын талаарх манай редакцын өмнөх контентууд:

Т.Мөнхбаяр 16 тэрбумын өрөндөө алдарт Риогийн уурхайнхаа хөрөнгүүдийг зарахыг зөвшөөрчээ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Т.Мөнхбаяр Чалкогийн өрийн загварыг "Салхит"-д үүсгэж, "Трафигура" баяжмалыг нь ҮНЭГҮЙ ачиж байна нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 19:30

ХАРВААС ГЯНДАН ОНЦГОЙ ДЭГЛЭМ ЧАНГЫН ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ХУЛГАЙЧ БАЙНА ТЭНД ОЧООД ЖИНХЭНЭ ИНЭЭГЭЭРЭЙ ГӨЛӨГӨӨ

Зочин хн
Зочин хн
2022-12-06 19:36

БААТРУУД-ХУЛГАЙЧИД ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button