УЛС ТӨР
А.Ариунболд 2 жилийн тэнсэн харгалзах ял сонсож, 5.3 тэрбумыг гаргахаар болжээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал А-д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 06-09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тодруулбал, тус шүүхээс
- Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар;
- Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хог
НД болон ЭМД өр 130 тэрбумыг Ариунболд завшлаа даа. Хулгай хийсэн хүн завшдаг, төр хохирдог шийдвэрийг шүүх гаргадаг боллоо. Одоо хөгжлийн банк, нүүрсний хэрэг бас л ингэж шийдэгдэнэ. Яана даа.
Төлбөрийн чадвартай сайн эр байна тэ
УНДАРМАА-г яа хуу ... аа яасан уу ...
Төр мөнгө,хөрөнгөө л эхний ээлжинд олж ав.