Шинэ зохицуулалт: Нарны гүүрний урд уулзвараар буцаж эргэхийг хориглолоо

Алтай хотхоноос гарч байгаа машинууд зөвхөн зүүн тийш эргээд гүүрэн доогуур ороод нарны хороолол руу нэвтрэх нэг чигийн урсгалтай болж буй. Мөн Нарны гүүрний урд уулзвар буцаж эргэх хориотой болж байгаа юм байна. ЗХУТ-өөс энэ зохицуулалтыг 21 хоног туршихаар болжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.


Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ. Иймээс Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.


Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.
Оргил ачааллын үеэр тус уулзварыг цагт 3882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна.

Тус зохицуулалтуудыг 21 хоногийн хугацаанд туршихаар болов.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар мал нь ийм тэнэг шийдвэр гаргадаг бнаа
Харин ч зөв шийдвэр бн юу ч мэдэхгүй усан толгой вэ чи
Алтай хотхоны оршин суугчид хотхон дотроо бөглөрөнө дээр нь энэ туршилт үнэхээр зөв шийдэл гэж харагдахгүй байна. Нарны хороололын оршин суугчидад хүндрэлтэй орж гарахад бөөн түгжээ бөглөрөө..... Нэг албан тушаалтан нь ажил санаачилсан болж иргэдийг ингэж чирэгдүүлэхээ болимоор юмаа.
Nice! Zuv
за тэгээл арай гайгүй байдаг байсан нарны хороололоор дамжиж гарах гээд нарны хороолол нь дотроо түгжрээд болохоо байх юм бна л даа
Энэ эргэлтүүд зөв. Их хялбар болсон
bolson molson gj shaajiina. boloogui bga yumiig
Нарны хороолол Алтай хотхонд амьдардаггүй болтой юмаа даа...
Нарны хороолол нь түгжрээнд орох юм байна. Нэг их сайн шийдэл гэж харагдахгүй л байна
Тэнэг хотхон бусдад гай болсон
Туршаад үз 7 хоног.нарны хороололд бөөн түгжрэл нэмэгдэж л бна.2 талтай байх.уран гангын урд талд с дунд гол дээгүүр гүүр тавьж байгаа шууд нарны хороолол руу орж гарна.
Хүүе тэр Зайсан хилл рүү очиход уулзвараар шууд эргндгийг хориглоод ЧИГЭЭРЭЭ ЯВААД ЗАЙСАН тТолгойг бүтэн тойрч ТҮГЖРЭЭд зүүн талаас ордогыг БОЛИУЛААЧЭЭ
Chinii helsneer bolichihdog yum bish bhaa
нарны гүүрнээс урагш 19хороолол руу зүүн эргэхгүй нэвт урагшаа яваад хуучин цагаан хаалганы 4замаар зүүн эргэнэ гэсэн үг үү 19хороолол 120мянгатынхаа яаж шийдэж бнааа
Narni guureer ywaad gerlen dohiogoor ergej narni horoolol tuu orohgui umuu yaj gertee oroh uu narni horoolold gert
баруун эргэж нарны гүүрний доогуур тойрч орохын бна. эргэлт эсрэг чигт 1 урсгалтай болохнээ
Салаавч авах уу?
Нарны хороолол нь яах уу
Алтай хотхоноос нарны хороолол ороод тэгээд хайшаа явах юм бэ? Хороолол хотхонууд чинь бүгд хаалттай хаалгатай болсон оруулахгүй дахиад л түгжирч нарны хороололд оршин суудаг иргэд түгжрэлийн голомт болох байхдаа.. Алтай хотхоноос гарч байгаа хөдөлгөөнийг хуучин чиглэлээр нь зөвхөн чигээрээ буюу баруун эргэж . Хуучин цагаан хаалганы уулзвараар баруун зүүн эргэж зорчивол ямар бол
Үгүй бүр нэг өлөн сэтгэхүйтэй. Чөлөөлөхийн тулд нээх ёстой болохоос хаах түгжих тойруулах бишээ.
Z##l
Ер нь энэ зохицуулалт буруу юм шиг бна.Учир нь world wini-ний урд тал болон тэр хавийн байр Алтай хотхоны оршин суугчид хотын төврүү явах бол заавал Нарны хороолол дундуур тойрч явах болж байна .Ажил тараад гэртээ ирэхдээ заавал Алтай хотхоноор тойрох болж байна Энэ зохицуулалтаа дахин нягтлах хэрэгтэй.
Зам дээгүүр машин явуулдаг аа болиоч ээ
Yuch hiihgui bsnaas turshsan ni deeree