Нийгэм мэдээ
Соробан сампингийн багш хүүхдүүдэд гэмтэл учруулсан эсэхийг эхлээд тогтооно

Цэцэрлэгийн багш 20 хүүхэд зодсон гэх бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас албан мэдээлэл өглөө. Тодруулбал "Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн мөрөөр тодруулахад Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 309 дүгээр цэцэрлэгт соробан сампингийн сургалтын багш “С” гэгч нь Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг зодсон гэх гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх асуудалд хүүхдүүдээс хууль ёсны төлөөлөгч байлцуулан мэдүүлэг авах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, шаардлагатай хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох зэрэг шаардлагатай ажиллагааг явуулж байна" гэлээ.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сорофан сампингийн төлбөртэй сургалт явуулдаг төв байдаг тэд цэцэрлэгийн эрхлэгч, бэлтгэл бүлгийн багш нартай “найрч” төлбөртэй сургалт явуулдаг. Тэдний багш биз.
соробан гээч ээ