Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах ес дэх хурал өнөөдөр болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэх ес дэх удаагийн шүүх хурал өнөөдөр болно.
Н.Өнөрцэцэгийг Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, дуудсан цагт ирж мэдүүлэг өгөөгүй, Unurtsetseg Naran хэмээх Фэйсбүүк хуудсаар удаа дараа лайв, пост хийн гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон юм. Угтаа түүний шалгагдаж буй хэрэг нь эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл цацах гэх цагдан хорионы арга хэмжээ авагддаггүй зүйл анги юм.
Н.Өнөрцэцэгийг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр цагдан хорьсон юм. Үүнээс хойшхи хугацаанд тэрбээр холбогдох тайлбар мэдүүлгүүдээ өгч байгаа бөгөөд өмгөөлөгчдийн зүгээс түүнийг цагдан хорих үндэслэл байхгүй болсон гэж үзэж байгаа юм.
Тиймээс түүний цагдан хориог цуцалж, гадуур шалгах хүсэлтийг удаа дараа өгөөд байгаа ч шүүхээс татгалзсаар ирсэн юм. Энэ хугацаанд хоёр хүү нь ээжгүйгээр 21 хоногийг өнгөрүүлээд байна. Тавхан настай хүү нь ээжийгээ хөдөө яваад 30 хоноод ирнэ гэж хоног тоолон хүлээсээр сууна. Хөгшин ээж аав нь хөдөө мал дээрээсээ санаа чилээн суугааг хэлэх нь илүүц биз. Н.Өнөрцэцэгийн биеийн байдал болоод сэтгэл зүй ч сайнгүй байгаа талаар өмгөөлөгчид хэлж байгаа.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоригдож байгаа бусад Бага насны хүүхэдтэй Эмэгтэйчүүдыг бас Сулалаарай, Хууль хүн бүрэнд Эрх тэгш Үйлчилэх ёстой,
Би ч гэсэн жаахан мөнгөний ажил хиймээр байна. Дараа нь уйлж гомдоллохгүй ээ. Надад хэлээрэй
Сэжигтэнээр шалгагдаж Хоригдож байгаа Эхчүүд эмэгтэйчүүд адилхан л Бага балчир насны хүүхэдтэй байгаа, ийм шалтгаанаар Өнөрцэцэгийг суллах гэж байгаа бол тэнд Хоригдож байгаа бага насны хүүхэдтэй Эхчүүдыг адилхан суллах хэрэгтэй, Хууль бүгдэд адил тэгш үйлчлэх ёстой,
Суллагдаад гарч ирэнгүүтээ л ярзаганаад эхлэнэ дээ, харж л байгаарай !
Хуулиа хүндэтгээд олн юм ярилгүй буруу зөвөө шалгуулаад гараад ирвэл зүгээр дээ. Ер нь нүүрсний хулгайн мэдээлэл энэ хүнд асар их байх учиртай. Хир баргийн мэдээллийг цагдаагаас түрүүлж мэдээд оччихсон байдаг шдээ. Тийм л эх оронч юм бол Петрочайна дээр очиж мэдээлэл хийх нь яасын. Өөрт ашиггүй юман дээр бол очдоггүй хүн. Шантааж хийж мөнгө олох хэрэг дээр бол хамгийн түрүүнд очдог байсан
Busad asudald orson eejudtei adil l bh jostoi.Tedend ar ger huuhed bas uldsen bga.Ene hundetgeh shaltag gej u? Nuhur gej huuhdin aav bna… Shuuhin zarchmar shalgulad uchra oloh ni barag zuv bh da.Mungutund gehgui tegsh bhig husnem.
Суллах ёстой. Өнөрөө ямар онц аюултай хүн үү?
Наад хүүхнээ хаалтын гэрээтэй, мөнгө төгрөг авсан барьсан л гэх юм. Гэтэл үнэнийг мэдээлэх ёстой бусад сайт, сэтгүүлчид бензин түлш тасарлаа, юу болсон талаар яагаад нэг нь ч бодитоор мэдээлэхгүй байгаан? Ард иргэд бензин дүүргэж аваад хомсдол үүсгэчихлээ л гэж бичиж бн шд. Энийг тэгээд хаалтын гэрээ гэхгүй бол өөр юу гэхийн? Хэрвээ хоригдоогүй байсан бол улалзтал нь хамаг үнэнийг нь гаргаж ирэх болохоор энэ эмэгтэйгээс айж байгаа биз дээ. Бас хамаг троллуудаа сумлаад тавьчихсан, мэдээ болгоны доор өнөөх улиг болсон юмаа тоть шиг давтаад сууж байдаг. Толгойгоо жаахан ажиллуул МАНгасуудаа.