Нийгэм мэдээ
Фото ба өвлийн өдрүүд #1: Шатахуунд дугаарласаар

Өмнө нь шатахуунд дугаарлах тохиолдол хаа нэг л гардаг, нөхцөл байдал хэд хоногтоо намждаг байлаа. Монголчууд нэгэнт шатахууны хувьд ОХУ-аас хамааралтай гэдгээ сайн мэддэг. Хомстох, ШТС-ууд хязгаартай түгээх, дараалал үүсэх үед тэр бүр бухимдаж, уурсдаг нь бас ховор.
Харин энэ өвөл, ийм нөхцөл байдал үүсээд бараг л сарын нүүрийг үзэж байна. Салбар хариуцсан сайд Ж.Ганбаатарын амлаж хэлсэн товоос хэдийнэ арав гаруй хоног өнгөрөөд байна. Өдгөө өдрийн аль ч цагт ийм дүр зураг үзэж болохоор болжээ.
Шатахуунд дугаарласаар. Одоо шатахуун авахын тулд дугаарлаж зогсоно гэдэг хүлээлттэй, тэгж ажлаа төлөвлөх шаардлагатай боллоо.
Фото ба өвлийн өдрүүд цуврал сурвалжилгын эхний дугаар хэвийн мэт болсон шатахуунд дугаарлах үйл явдлыг онцлов.
О.УЛСБОЛД




























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд минь амнаасаа өөр юм бүтээдэг эрхтэнүүдээ ажиллагаанд оруулж хөдөлмөрлөе
Бөгсөө хөдөлгөхөөр л хэрэгтэн болчих гээд бн
энэ сайтууд яагаад бензины тухай асууж мэдээлэл хийхгүй байна. Лалрын худалдагдсан новнууд хаалтын гэрээ хийцэн байгаадааа